Яарч тэвдэж, яахаа мэдэхгүй болсон үед таны амийг аврах аргууд

Хүний амьдралд юу тохиолдохыг тааж мэдэх аргагүй. Өнөөдөр аз жаргалтай инээж суусан ч, маргааш гэнэт л амь өрссөн нөхцөл байдалд ч орж болзошгүй. Тиймээс ямагт бэлтгэлтэй байх шаардлагатай юм. Ямар ч нөхцөл байдалд амиа аваад гарах мэдлэгтэй байх ёстой бөгөөд эс бөгөөс сандарч тэвдсээр амиа алдахад хүрнэ. Иймд та бүхэндээ амь өрссөн нөхцөлд хэрхэн зөв алхам хийх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Үер

Үерийн аюулын үед аль болох өндөрлөг газар гарах хэрэгтэй. Байшингийн дээвэр дээр гарч суух нь хамгийн зөв шийдэл болох бөгөөд даавуу, содон өнгийн цамц зэргийг авч гараарай. Үүнийг та тусламж дуудах, хүмүүсийн анхаарлыг татахдаа ашиглаж болох юм. Харин модон дээр авирч гарах хэрэггүй. Энэ нь үерийн усанд урсаад явчих аюултай тул таныг хамгаалж чадахгүй.

 Шуурга

Хөдөө гадаа явж байхад гэнэт аянга цахилгаан цахиж, цаг агаар муудаж аюулт үзэгдэл болвол нэг нэгэндээ наалдаж гүйх хэрэггүй. Нэгнээсээ 2 метрийн зайд яваарай. Мөн өндөрлөг газраас бууж, аль болох доошлох хэрэгтэй. Хонхор газар харагдвал тийш очиж суугаад, толгойгоо гараа хамгаал. Гар утас зэрэг төхөөрөмжийг унтрааж өөрөөсөө хол тавиарай.

Түлэгдсэн үед

Түлэгдсэн үед ямар нэгэн ардын арга ашиглах хэрэггүй. Харин түлэгдсэн хэсгээ 5-10 минутын турш хүйтэн усанд дүрэх эсвэл хүйтэн усаар шавьших хэрэгтэй. Дараа нь ариутгасан бинтээр боох бөгөөд боломжтой бол боолтоо калийн перманганатын 2-5% -ийн уусмалаар, эсвэл содын 2% -ийн уусмалаар, эсвэл спиртээр норгож хэрэглээрэй. Ингээд анхны тусламж үзүүлсний дараа шууд эмнэлэг явах хэрэгтэй. Мөн энэ хугацаанд их хэмжээний шингэн, ус ууж байхыг анхаараарай.

Гал түймэр

Ойд гал түймэр гарвал эхлээд салхины чигийг тодорхойл. Салхи дагаж гүйж болохгүй. Харин үүнээс өөр чиглэлд гүйж, галаас зугтах хэрэгтэй. Мөн ус, гол ойрхон байвал хувцсаа тэр чигт нь норгож галаас сэргийлж болно.

Ойд төөрвөл

Ойд төөрсөн үед явж байгаа газрууддаа тэмдэг тавьж үлдээ. Мөн утасныхаа цэнэгийг гамнаж шаардлагатай гэж бодсон хүн рүү залгаарай.

Зөгийнд хатгуулах

Зөгийнд хатгуулсан тохиолдолд гар хавдаж асуудал үүснэ. Энэ үед та уутанд хүйтэн ус хийж амыг нь боогоод үүгээрээ тухайн зөгийнд хатгуулсан хэсэгтээ жин тавиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!