Хотын дарга Д.Сумъяабазар: Би хүмүүсийн муулаад байгаа Хятад вакцины 2 тунг хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлтээ шалгаж үзтэл…

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа ямар вакцин хийлгэсэн тухайгаа ийнхүү бичжээ:

“Хотын даргын хувьд БНХАУ-ын Синофармын ВероЦелл вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Хятад вакцин хийлгэхийн өмнө олон талаас нь бодож, мөн судалсан.

Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан.

Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй. Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай.” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!