“Ододтой бүжиглэе” шоуны олны хайрыг булаасан хамтрагчдын гайхалтай үзүүлбэр

Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.

Тэгвэл шоуны 7 дах дугаар өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Тэгвэл өнөөдрийн онцлох үзүүлбэрийн эзэд бол  яахын аргагүй “Ангууч” буюу  Б.Баттөр болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар байлаа.

Тэд хамтдаа ARGENTINE TANGO бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 35 оноог авч чадсан юм.

Сонирхуулахад BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд бичигдсэн юм. Дүрэм нь тун энгийн бөгөөд олны танил хүмүүс мэргэжлийн бүжигчидтэй хамтарч үзүүлбэр үзүүлэх ба шүүгчдийн оноогоор болон үзэгчдийн санал хураалтаар дүгнэгддэг юм.

Харин шоуны шүүгчээр МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр, МУСТА, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан, Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, “Поп дива” С.Наран ажиллаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!