“Ододтой бүжиглэе” шоунаас дурлалт хосууд төрөн гарчээ

Ням гаригийн үдэш бүр “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч тус шоуны оролцогчид хамтран бүжиглэгчийн хамт олны танил болсоор байгаа юм.

Тэгвэл шоуны оролцогч Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нар хайр сэтгэлийн холбоотой болж шоунаас хос төрөн гарч байгаа гэх бор шувуу нисэх болжээ.

Шоуны явцад үзэгчид ч тэдний ажиглан шат ахих тусам хамтрагчдаа халуун дотно хандаж, улмаар байнга тэвэрч зогсоод, магтах болгонд тэвэрч, жогтой харцаар нэгнээ хардаг болсон нь гярхай үзэгчийн хараанаас мултарсангүй.

Олны үг ортой гэдэг шиг олонд төрсөн сэтгэгдэл үнэний ортой байх магадлалтай юм.

Үзэгчид жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг цагаан морьтой ханхүү буюу Single Ladies-3 кинонд бүтээсэн дүрээр нь илүү сайн мэдэх болов уу.

Ямартай ч үнэхээр хайр сэтгэлийн холбоотой болсон уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Сонирхуулахад “Ододтой бүжиглэе” шоуны үзэгчдийн цөөнгүй нь “Баттөр Халиун хоёр гэрлэчихээсэй” гэж дэмждэг, давалгаалдаг. Тэдний нэг нь комедиан Б.Идэр-Од.

Тэгвэл “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш Б.Халиун нөхөртэй бөгөөд түүний ханийг О.Эрдэнэ-Очир гэдэг. Тэд “Moon dance” хамтлагт 2013 онд ороод танилцжээ. О.Эрдэнэ-Очир “Royal dance” клубийг үүсгэн байгуулагч, багш нь. Түүний эгч нь “Moon Dance” хамтлагийн багш, “Ододтой бүжиглэе” шоуны эрхэм шүүгч О.Саранхүү юм.

Түүний нөхөр О.Эрдэнэ-Очир хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар “Мэдээж тэр хоёрыг даалгавраа амжилттай гүйцэтгэсэнд баярлаж байгаа. Олны танил эрхмүүд хүртэл “Энэ хоёр суусан уу. Гэрлэчихээсэй” гээд тоглоом хийж, цахим орчинд пост оруулсан байгаа харагдсан. Би зарим постыг нь шэйр хийж аваад, “Өдөөд байгаарай” зэрэг наргиа хийсэн.

Мэдэхгүй хүмүүс нь үнэхээр гэр бүл болчихоосой гэж бодсон байх (инээв). Надад эмзэглээд байх шаардлага огтхон ч байхгүй. Харин ч тэр хоёрыг олон хүн дэмжиж байвал сайн хэрэг шүү дээ. Тэр хоёрыг минь олон хүн шоуны турш итгэл хүлээлгэж, дэмжээсэй гэж хүсэж байна” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!