Хүүхдийг аав ээжээсээ хөндий, хүйтэн харьцаатай болгодог хүүхэд хүмүүжлийн аргууд

Хүүхдийг зөв хүмүүжүүлнэ гэдэг бэрх зүйл. Аав ээж нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ алдаа гаргаж, хэтэрхий шүүмжилж, гоочилсоор эцэстээ өөртөө дургүй болгож орхидог. Хүүхэдтэйгээ нээлттэй байгаагүй, тэдэнд өөрийгөө нээгээгүй, тэдэнтэй ярилцаагүйн улмаас хүүхэд том болоод аав ээжийгээ үл тоох хандлагатай болох нь бий. Өнөөдөр та бүхэндээ хүүхдийг аав ээжээс нь хол хөндий, хүйтэн харилцаатай болгодог хүмүүжлийн алдаануудыг танилцуулж байна. Хэрэв та ч бас ийм алдаа гаргадаг бол яг одоо өөрийгөө өөрчлөх хэрэгтэй шүү.

1.

Хүүхдээ юу ч хийсэн шүүмжилж, ганц таатай үг хэлж чаддаггүй аав ээжүүд гэж байдаг. Энэ нь хүүхдийн цагаахан занг арчин хаяж, хүйтэн хөндий нэгэн болгох аюултай.

2.

Өөрсдийнхөө эгог хүүхдийнхээ амжилтаар тэжээдэг аав ээжүүд олон. Бүх зүйлд хяналт шахалт, дарамт үзүүлж, хүүхдээ өөрөө дур мэдэж шийдвэр гаргах боломжийг ч олгохгүй. Толгойгүй мэт явсаар, асар их дарамтанд амьдарч байгаагаа ухаарсан хүүхэд том болох тусам үг дуу нь цөөрнө. Яваандаа хурдхан энэ гэрээс явахсан, энэ хүмүүсээс холдохсон гэх бодолдоо хөтлөгдөнө.

3.

Хүүхдээ бага байхад нь хангалттай анхаарал халамж тавьдаггүй, тэднийг сонсдоггүй бол, том болоод хүүхэд тань яг адилхан хариуг танд барих болно. Энэ бол батлагдаагүй хууль мэт зүйл.

4.

Хүүхэд юу мэдэрч өснө, түүнийгээ л дуурайж, нийгэмд ч тийм хандлага үзүүлдэг. Хүүхдийнхээ үзэж сонирхох зүйлсийг шүүмжилж, хүсэл сонирхлыг нь сонсохгүй байх нь тэднийг бусдыг сонсдоггүй, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэггүй болгож өөрчилнө.

5.

Уулзаж, ярих бүртээ нөхөр/эхнэр хүүхэд нэхээд байвал хүүхэд тань сүүлдээ залхаад таниас зайгаа барьж ч мэднэ шүү. Үүний оронд хүүхдээ сонсож, ямар шалтгаанаар гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна, эсвэл үнэхээр таарч тохирох хүн олдохгүй байгаа эсэх талаар ярилцах хэрэгтэй.

6.

Хүмүүс хүүхэд ээждээ илүү хайртай байдаг хэмээдэг. Гэвч тийм биш. Хүүхэд өөрт нь хэн илүү анхаарал халамж тавьж, хэн илүү хайрлаж, хэн илүү цагийг өнгөрүүлж байгаад нь хайртай байдаг.

7.

Хүүхдийнхээ нууцалж хэлсэн бүхнийг бусдад инээдэм болгож ярих нь маш буруу. Ингэснээр хүүхэд эцэг эхийн хоорондох итгэлцэл үгүй болж, хүүхэд зарим зүйлсээ нууцалж эхэлнэ. Том болоод чухал үйл явдлынхаа талаар хүртэл ярихаа больж мэднэ.

8.

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг удирдаж, сэтгэл хөдлөлөө ил гаргахыг хориглож эцэстээ хүйтэн мөс шиг хүнийг бүтээнэ. Эргээд тэднээс сэтгэл зүрх нэхэх эрх танд байхгүй.

9.

Хүүхдэд хүрэх ёстой гэх оргил тогтоож өгчихөөд түүнд нь хүрэхгүй бол муу үгс чулуудна. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйтгэж, аймхай зориггүй болгож орхино. Мөн харах бүртээ шүүмжилж, илүү нэхдэг эцэг эхээсээ ч зугтана.

10.

Би яаж хүний нүүр харах юм? Хүмүүс юу гэх юм? гэхчлэн зөвхөн өөрийн арьсаа хамгаалж, хувиа хичээсэн зан гаргаж, хүүхдээ бүү гомдоогоорой. Хүүхдийнхээ аз жаргалын төлөө дуугарч сурах хэрэгтэй. Эс бөгөөс хүүхэд тань таниас зугтана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!