Исланд улсад заавал очиж үзэх хүслийг төрүүлэх сонирхолтой басхүү өвөрмөц зүйлс

Исланд бол дэлхийн хамгийн аюулгүй улс юм. Ердөө 356,991 оршин суугчтай тус улсад гэмт хэргийн гаралт маш бага. Үзэсгэлэнтэй байгалиар хүрээлэгдсэн, амар тайван, аз жаргалтай улс хэмээгддэг. Үүнээс гадна тус улсын илүү өвөрмөц болгодог зарим зүйлсийг танилцуулж байна.

Тус улсад ашигладаг нэгэн сонирхолтой аппликейшн байдаг. Энэ нь шинэхэн танилцсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамаатан мөн эсэхийг нь тодорхойлж өгдөг аж. Тус улс нь хүн ам цөөтэй учир цус ойртохоос сэргийлж, холын хамаатнууд болзох, гэрлэх зэрэг аюулаас болгоомжилж энэхүү аппликейшнийг ашиглах болжээ.

Гэрлэн дохионы улаан өнгө нь зүрхэн хэлбэртэй асдаг. Хүмүүст эерэг энерги, хайрыг түгээх зорилготой аж.

Хүмүүс хүүхдээ өвөл хүйтэнд гадаа унтуулаад орхидог. Хүйтэн цаг агаарт хүүхэд унтах нь тэдний дархлааг дэмждэг хэмээдэг байна.

5 сарын 21-нээс 7 сарын 30 хүртэл гадаа харанхуй болдоггүй. Нар жаргах ч гадаа харанхуй болдоггүй аж. Шөнийн цагаар өрөөндөө гэрлээ асаахгүйгээр ном уншихуйц гэгээтэй байдаг. 

Явган хүний зам дагуу доор нь халуун усны хоолой суулгаж өгсөн байдаг тул өвлийн улиралд цас цэвэрлэх ажил гардаггүй. Цасан дээр хальтирч унах аюулгүй, цас цэвэрлэх гэж цаг заваа ч гарздах хэрэггүй аж. 

Исландын алдартай хөөсөн буудал. Байгалийн сайхныг бишэрч, жинхэнэ утгаараа аялал хийх боломжийг олгодог

Тус улсын температур нь маш хурдан өөрчлөгддөг тул шумуул байхгүй. Шумуул нь гэнэтийн емпературын өөрчлөлтийг тэсвэрлэж чаддаггүй.

Даршилсан акулын мах бол Исландын хамгийн алдартай уламжлалт хоол. Акулын махыг 4-5 сарын турш даршилж хэрэглэдэг байна.

Исландын мөнгөн тэмдэгт болох Кронурын зоос нь нүүрэн дээрээ үндэсний далайн амьтдыг дүрсэлсэн байдаг.

Исландын лаазалсан агаар гэж сонсож байсан уу? Уулын цэнгэг агаарыг лаазлаад бэлгийн дэлгүүрүүдэд худалдаалдаг байна.

Рейкьявик хотын нэг гол гудамжийг солонгын өнгөөр будсан байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!