Том биетэй бүсгүйчүүдэд зориулсан цэвэрхэн, цэгцтэй хувцаслах санаанууд

Хувцас бурхан бие чөтгөр гэх үг бий. Энэ нь угтаа хувцсаар хүнийг яаж бол яаж өөрчилж болно гэдгийн илэрхийлэл. Өнөөдөр та бүхэндээ хувцаслалтаар сул талаа халхалж, туранхай дэгжин харагдах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Сул, том хувцас өмсөх хэрэггүй

Туранхай охидуудад л сул, томдсон загвартай хувцас зохино. Харин бага зэрэг махтай бүсгүйчүүдийн тухайд сул хувцас өмсөх хэрэггүй. Энэ нь таныг улам бүр том биетэй харагдуулах аюултай юм. Тиймээс өөрт таарсан размертай хувцас сонгож өмсөөрэй. Мөн хэт урт цув, хүрэмнээс татгалз.

Нэг өнгөөр дагнаж хувцасла

Нэг өнгөөр дагнаж хувцаслах нь таныг туранхай бас өндөр харагдуулна. Гэхдээ энэ нь жигд бараан өнгөтэй байх хэрэгтэй.

Чанартай даавуу, материалыг сонго

Хувцасныхаа даавууны чанарт аль болох их анхаарал хандуулаарай. Нимгэн, биегүй материал бүхий хувцас нь биеийн өө сэвийг улам тодотгодог. Тиймээс биетэй, чанартай материалтай хувцсыг сонгож өмсөх нь таныг илүү цэгцтэй харагдууулах юм.

Өнгө болон загварыг зөв хослуулах

Хувцсыг зөв тохируулж өмсөх нь маш чухал. Өнгийг хэт эсрэгцүүлэх хэрэггүй. Энэ нь биеийг хуваагдсан мэт таагүй харагдуулдаг. Мөн дээгүүрээ хэт зузаан хувцас өмсөх нь улам бүр л овортой харагдуулах аюултай тул аль болох нимгэн, цэвэрхэн, цэгцтэй хувцсыг сонгоорой.

Босоо хээ, судалтай хувцас сонго

Босоо хээ, судалтай хувцас таныг өндөр бас туранхай харагдуулах шидтэй. Тиймээс ийм төрлийн хувцас сонгохоос бүү эмээ.

Том цүнхнээс татгалз

Та өөрөө тийм ч туранхай, жижигхэн биетэй нэгэн биш. Нэмээд том цүнх аваад явдал ёстой л нүсэр харагдана.

Зөв гоёл чимэглэлийг тохируулж зүү

Би махлаг, би зузаан гээд л хамаг биеэ зузаан цамцаар хучаад байх хэрэггүй. Хамгийн гол нь мэдрэмжтэй, зөв тохируулж хувцаслах нь чухал. Энэ жишээн дээр бол урт ээмэг зүүж өгснөөр илүү дэгжин, бас өндөр харагдуулж байна.

Хүрэм өмсөж болно

Өнгөний зохицол дагуу, нимгэн материалтай хүрэм өмсөж болно. Зарим тохиолдолд энэ нь илүү зөв сонголт болох нь бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!