Гэрийн нөхцөлд шүүслэг, зөөлөн барбекю хийх жор

Гэрийн нөхцөлд шүүслэг, зөөлөн барбекю хийх жор

Гэрийн нөхцөлд, амархан аргаар амттайхан барбекю хийх жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Сурч аваад хийгээд үзээрэй.

Орц:

  • Ус – 300 мл
  • Гахайн мах – 350 гр
  • Тахианы мөч – 4 ширхэг
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Будаа – 300 гр
  • Лууван – 1 ширхэг
  • 500 граммын шилэн сав

Гахайн махаа том том хэрчиж, өөрийнхөөрөө амтлана. Тахианы мөчөө ч мөн адил амталж тавиарай. 1-2 цаг байлгаж амрааж амтлана.

Энэ хооронд будаагаа агшааж, дээр нь луувангаа жигнэж болгоорой.

Будаагаа шилэн савны ёроолд хийж бэлтгэнэ. Махаа тохирсон урттай модон шоронд хийнэ. Гахайн махаа амтат чинжүүтэйгээ хольж сөөлжилж, шорлоорой.

Махаа будаан дээрээ хийж, савныхаа амыг тугалган цаасаар таглаж бооно.

Шилтэй махаа шарах шүүгээнд хийж, 115 хэмд 1 цаг орчим жигнэж болгоно.

Ингээд л амттайхан барбекю бэлэн болох юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!