Зуун настыг гоо сайхандаа хэрэглээд хормын дотор гайхамшгийг мэдрээрэй!

Бид эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарахын тулд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, мөнгө төгрөг, цаг хугацаагаа үрэн таран хийх нь бий. Хамгийн хачирхалтай нь хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн шиг тусыг тэр бүр сайн мэддэггүйтэй холбоотой юм.

Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зуун наст ургамлыг гоо сайхандаа ямар байдлаар, хэрхэн ашиглаж болохыг дуулгахаар бэлтгэсэн бөгөөд энэхүү мэдээлэл таны гоо сайхны мэдлэгт бага ч болов үнэтэй хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Хөгшрөлтийг удаашруулна

Он цагийн эрхээр нүүрэнд үрчлээс тогтож, арьс суларч эхэлдэг. Харин үүнтэй тэмцэж, арьсыг чанга, залуу болгох зүйл бол зуун наст юм. Та заавал үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авалгүй бидний дуулгах аргыг хэрэглэж, хөгшрөлт, үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй.

Хэрэг болох зүйлс:

  • Зуун настын шүүс – 1 халбага
  • Овьёосны гурил – 1 халбага
  • Оливын тос – 1/2 халбага

Бэлтгэх арга:

  • Орцнуудаа хольж нэгтгэн, нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.
  • 30 минутын турш хэвтэж, маскаа нүүрэндээ шингээнэ.
  • Дараа нь чийгтэй гараар нүүрээ зөөлөн үрж, арьсныхаа үхэжсэн арьсыг гуужуулаарай.
  • Эцэст нь нүүр болон хүзүүгээ хүйтэн усаар угааж, цэвэрлэх юм.
  • Тус маскыг долоо хоногт нэг удаа бэлтгэж, хэрэглэнэ.

2. Арьсыг чийгшүүлнэ

Зуун наст нь арьсыг чийгшүүлэх онцгой тустай. Хуурайшиж, гэмтсэн арьсыг хэдхэн хоногт хэвийн байдалд нь оруулж, чийгшүүлэн, толигор зөөлөн болгох шидтэй.

  • Зуун настыг хальсалж, шүүсийг шахаж авна.
  • Үүгээрээ нүүр, хүзүү болон биеийн бусад хэсгүүддээ иллэг хийгээрэй.
  • Та орой бүр унтахаасаа өмнө тус аргыг хэрэглэж хэвшээрэй.
  • Арьсыг чийгшүүлнэ

3. Батгыг эмчилнэ

Хүн бүрийн толгойны өвчин болсон батгыг эмчлэхдээ зуун настыг ашиглаж болох юм. Энэ нь төрөл бүрийн шарх, сорвыг эдгээх үйлчилгээтэй тул гоо сайхныг тань үгүй хийх батгыг ч мөн хэдхэн хоногт эмчилж, эдгээх аж.

Та зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэнд иллэг хийх хэрэгтэй. Орой бүр унтахаасаа өмнө түрхэж, угаалгүй унтаарай. Үүнээс гадна зуун настын шүүсийг саванд хийж хөлдөөн, мөс болгож нүүрээ арчиж болох юм.

4. Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

Наранд түлэгдсэн арьсыг зуун настын шүүсээр эмчилж болдог гэдгийг та мэдэх үү? Зуун наст нь арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэн эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж.

  • Хоёр халбага зуун настын шүүсийг жижиг аяганд хийнэ.
  • Дээр нь тал нимбэгний шүүсийг шахаж хийгээрэй.
  • Үүгээрээ наранд түлэгдсэн арьсандаа иллэг хийж, хэсэг хугацаанд байлгана.
  • Эцэст нь бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй.
  • Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

5. Язралт арилгана

Язралт нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үгүй хийх сөрөг талтай байдаг. Үүнийг арилгана гэдэг боломжгүй мэт санагдах хэдий ч танд зуун наст байгаа тохиолдолд боломжгүй зүйл гэж үгүй болох юм.

  • Ижил хэмжээний зуун настын шүүс болон усыг хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ язралттай хэсэгтээ түрхэж, 4-5 минутын турш иллэг хийгээрэй.
  • Дараа нь 15-20 минут байлгаж хүйтэн усаар цэвэрлэх хэрэгтэй.
  • Та өдөрт хоёр удаа тус маскыг бэлтгэж, массаж хийж байгаарай.

6. Будаг арилгагч

  • Та заавал үнэтэй будаг арилгагч худалдаж авахын оронд зуун настыг хэрэглээд үзээрэй.
  • Хэдэн дусал зуун настын шүүсийг хөвөнд шингээж, нүүрээ арчина.
  • Дараа нь нүүрээ усаар угааж, чийгшүүлэгч тос түрхээрэй.

7. Үс уналтыг зогсоож, ургуулна

Зуун наст нь хуйхыг чийгшүүлэх, хаг болон элдэв асуудлыг эмнэх, гайхалтай үйлчилгээтэй. Мөн хуйхны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшиж хагтахаас сэргийлдэг.

  • Хоёр халбага зуун настын шүүхийг шахаж авна.
  • Дээр нь нэг халбага оливын тос нэмэх хэрэгтэй.
  • Үүнийгээ үсэндээ түрхэж, массаж хийнэ.
  • Үсээ угаалгүй хонуулж, өглөө нь бүлээн усаар зайлаарай.

8. Шарх, сорвийг эдгээнэ

Шавьж, амьтанд хазуулсан, хутганд зүссэн, түлэгдсэн гэхчлэн төрөл бүрийн шархийг зуун настын тусламжтай эдгээх боломжтой.

  • Зуун настын шүүсийг шахаж авна.
  • Үүнийгээ хөргөгчинд 10-15 минут байлгаарай.
  • Дараа нь асуудалтай хэсэгтээ түрхэнэ.
  • Өдөрт 2-3 удаа энэхүү аргыг хэрэглээрэй.

9. Хагарсан өсгийг эмчлэх

Хөл хуурайших, өнгөө алдах, хагарч сайртах нь чийгшил дутсанаас болдог юм. Тиймээс та хөлөндөө чийгийг харамгүй өгөх хэрэгтэй. Харин хангалттай чийгшил өгч, эмчлэх зүйл бол яалтчгүй зуун наст билээ.

  • Дөрвөн халбага зуун настын шүүс бэлтгэнэ.
  • Дээр нь 1/2 аяга овьёосны гурил, 1/2 аяга энгийн гурил хийнэ.
  • Орцнуудаа сайтар хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ хагарсан өсгийндөө түрхэж, 10 минут байлгах хэрэгтэй.
  • Эцэст нь бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.
  • Долоо хоногт 1-2 удаа тус аргыг ашиглаж болно.

10. Уруул чийгшүүлнэ

Уруул тань хагарч, хуурайшаад байвал зуун настын шүүс түрхэнэ. Энэ нь богино хугацаанд уруулыг чийгшүлж, дур булаам болгох аж.

  • Зуун настын шүүсийг урууландаа түрхэж, иллэг хийнэ.
  • Орой бүр унтахаасаа өмнө энэхүү аргыг хэрэлээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!