Дээл яаж өмсөхийг мэддэггүй олны танил хүмүүс

Дээл нь олон мянган жилийн түүхтэй Монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.

Орчин цагт Монголчууд бид ихэвчлэн цагаан сар болон наадмаар үндэсний хувцсаараа гоёдог. Гэтэл сүүлийн үед Үндэсний уламжлалт дээл хувцасыг ёс бусаар өмсөж, олонд буруу үлгэр дуурайл үзүүлж яваа олны танил хүмүүс олон болжээ.

Жүжигчин Жүжигчин Ц.Алдармаа

Одоогоос яг зургаан жилийн өмнө олны танил жүжигчин бүсгүйчүүд маргалдан нэгэн рүүгээ халуун ус цацаж хүнд гэмтээсэн хэрэг гарч байв. Жүжигчин Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдэж “Эхиймаа” уран сайхны киног бүтээсэн.

Жүжигчин бүсгүй сүүлийн үед кино урлагтаа хүч үзэхээс гадна, нэвтрүүлэг, подкаст гээд олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон ч дээл хэрхэн зөв өмсөхийг мартсан бололтой.

Дуучин О.Гансувд

Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар ”аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч буй.

СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн иржээ. Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.

Тэгвэл дуучин бүсгүй сүүлийн үед чамгүй модель гэдгээ харуулаад амжсан бөгөөд түүний Монгол дээл өмссөн зургуудыг харсан хүмүүс янз бүрийн сэтгэгдэл үлдээж байна.

“Усны гүнж” Ука

Укагийн хувьд брэндийнхээ нэрийг охиныхоо нэрийг нэрлэсэн. Нэгэн цагт одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы долоо дахь гэргий болж, цайг нь чанаж явсан.

Манайдаа л дээгүүрт тооцогддог тансаг хауст тухлан, баян нөхрийн хайр халамжинд умбаж явсан “Усны гүнж” маань дээдсийн хатагтай нарт усны ид шидийг утгаар нь мэдрүүлж чадсан гэлцдэг. Хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэсэн хөөрхөн царай, дур булаам биеэ төрөлхийн хэмээн гайхуулах дуртай Ука 46 насыг шүргэж байгаа бөгөөд мөн л дээл хэрхэн өмсөхөө мартсан бололтой.

Дуучин Б.Халиун

Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн гишүүн, дуучин Б.Халиуныг гэргийгээ болгосон билээ. Тэд хамтдаа “Сүүн цагаан хурим”, “Хайр өөрөө гайхалтай” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч дуучин хос сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа анхаарах болсон.

Нам гүмхэн байхдаа дуучин бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа бөгөөд “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ батлан харуулж буй юм.

Дуучин Тэмпо буюу

Залуу хосуудын төлөөлөл болсон жүжигчин П.Шүүдэрцэцэг, дуучин Темпо нар хайр татам хөөрхөн хосуудын нэг хэмээн ам уралдан ярьж байсан цаг саяхан. Тэд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдсэн ч эцэст нь тус тусдын амьдралыг сонгосон. Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д ажиллаж, суралцаж байгаа бол дуучин залуу Монголдоо олон салбарт хүч үзэж байна. Түүний хурган дотортой хар дээл өмссөн зураг сошиалд багагүй маргаан үүсгээд амжсан ч дуучин залуу нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!