Кинон дээр жүжигчдийн өмсөж байсан хамгийн гоёмсог даашинзууд

Кино урлагт хувцаслалт, дүр хувиргалт гэдэг маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хувцас нь жүжигчнийхээ өмнөөс ярьж, сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг. Тийм ч учраас Оскарын наадамд хүртэл Шилдэг хувцас гэх төрөл байдаг билээ. Тэгвэл кино урлагийн түүхэнд хамгийн ихээр шуугиан тарьж, хүмүүсийг ёстой л ангайлгаж орхисон шилдэг даашинзуудыг танилцуулж байна.

Фиона Жонсон, “The Matrix” (1999)

“Чи намайг сонссон уу, Нео?. Эсвэл тэр улаан даашинзтай бүсгүйг ширтэж байгаа юу? хэмээн Морфиус асуудаг. Хар костюмоор хослосон хүмүүсийн дунд улаан даашинзтай халуухан бүсгүй эрхгүй олны анхаарлыг татна. Киног шимтэн үзэгчид төдийгүй киноны дүрүүд хүртэл дуу алдах аж. Тэр ч утгаараа энэхүү даашинз нь хэсэгтээ л маш алдартай байсан бөгөөд бүсгүйчүүд ижил төстэй даашинзаар гангарч байв.

Николь Кидман, “The Golden Compass” (2007)

Николь Кидманы дүр Хатагтай Култерийн өмссөн алтан даашинзыг маш нарийн урлажээ. Загвар зохион бүтээгч Рут Майерс Холливудын хуучны даашинзуудаас санаа авч, жүжигчин бүсгүйн биеийн галбирыг илүү сайн гаргаж өгөх гайхалтай даашинзыг бүтээж өгсөн байна.

Леа Сейду, “Beauty and the Beast” (2014)

Белл Араатаны цайз руу орохдоо маргад эрдэнийн ногоон даашинз өмссөн байдаг. Энэхүү гоёмсог даашинзыг Пьер-Ив Гайроуд урласан бөгөөд эзэнт гүрний болон Сэргэн мандалтын үеийн хэв маягийг хослуулан бүтээжээ.

Мелани Лоран, “Inglorious Bastards” (2009)

Хувцасны дизайнер Анна Б.Шеппардын урласан энэхүү 1940-өөд оны час улаан өнгийн даашинз нь гэр бүлийнхээ өшөөг авах хүсэл бадамлаж буйг илэрхийлдэг. Түүний уруулын будаг, хумсны будаг нь даашинзны өнгөтэй тохирч байгаа нь бүсгүй ямар шийдэмгий, хурц байгааг батлан харуулах аж.

Эмма Стоун, “La La Land” (2016)

Эмма Стоуны дүр нь дизайнер Мэри Зофресийн бүтээсэн цэнхэр өнгийн коктейл даашинзыг Себастиан (Райан Гослинг) -тай уулзах үдэшлэг хүртэл өмсдөг. Кинонд цэнхэр өнгө нь Миа, Себастиан нарт хоёуланд илт ажиглагдах бүтээлч байдал, идэвхийг илэрхийлдэг байна.

Оливия Хусси, “Romeo and Juliet” (1968)

Жульеттагийн даашинз нь түүхэн цаг үе, 15-р зууны хэв маягт бүрэн нийцдэг. Жульеттагийн харьяалагддаг Капулетын гэр бүлийн хувцасны хувьд зохион бүтээгч Монтегийн овогт хүрэн улаан өнгийг голчлон сонгож өгсөн бол, Ромьёогийн гэр бүлийнхний хувцаслалтыг хөх өнгөөр бүтээж өгсөн байна.

Кирстен Данст, “Marie Antoinette” (2006)

Хувцасны загвар зохион бүтээгч Милена Канонеро зөвхөн тухайн үеийн хэв маягаар бус нууцлаг утга агуулгаар даашинзыг урласан байна. Жишээлбэл ханан дээрх хээтэй зохицох цэцгийн хээтэй энэ даашинзыг Мари Антуанетта гэрээсээ ирсэн таагүй агуулга бүхий захиаг уншихдаа өмсдөг.

Мэрилин Монро, “Gentlemen Prefer Blondes” (1953)

50-аад оны хамгийн дур булаам шаргал үст Мэрилин Монро нь гоёмсог ягаан атлас бүхий даашинз өмсөж, бээлийгээ ч хослуулсан байх аж. Тэрээр алдарт “Diamonds Are a Girl’s Best Friend” дууг дуулж, үзэгчдийг байлдан дагуулдаг. Үүнээс хойш ягаан өнгийн даашинз трэнд болсон бөгөөд хамгийн алдартай нь Мадоннагийн 1985 онд гаргасан “Material Girl” дууныхаа клипэнд өмссөн байдаг.

Эмма Уотсон, “Beauty and the Beast” (2017)

Охидыг хүчтэй байгаарай, өөртөө итгэлтэй байгаарай, өөрийнхөө төлөө тэмцдэг байгаарай гэх үгс уриалгыг киногоороо дамжуулан хүргэсэн Эмма Ватсоны үдшийн даашинз үнэхээр дуу алдам үзэсгэлэнтэй байх аж. Гэсэн ч түүний өмссөн даашинз хэтэрсэн гоёл чимэглэлгүй, тансаг ганган оруулгагүй. Угтаа даруухан даашинз боловч үүнийг амилуулж, илүү чамин болгосон нь Эмма юм. Үүгээрээ кино багийнхан энгийн нэг даавууг ч эгэлгүй тансаг даашинз болгож харагдуулж чадах нь хүн өөрөө гэдгийг хэлэхийг зорьжээ.

Кейт Бланшетт, Cinderella (2015)

Хувцасны загвар зохион бүтээгч Сэнди Пауэлл 1940-өөд оны загвараас санаа авч, хорон санаат хойд эхийн даашинзыг бүтээжээ. Тус даашинз нь түүнийг улам бүр бардам, эрхэмсэг харагдуулсан төдийгүй хорон санааг ч давхар илтгэж байв.

Рэйчел Макадамс, “The Notebook” (2004)

Алли энэ энгийн хэрнээ дэгжин даашинзыг өмссөөр Ноа руу буцаж ирдэг. Тэдний хамгийн алдартай бороотой үнсэлтийн хэсэг ч тус даашинзтай бичигдсэн билээ. Даашинзны цэнхэр өнгө нь итгэлийн бэлэг тэмдэг болдог аж.

Кэри Маллиган, “The Great Gatsby” (2013)

Болор дуслаар чимэглэсэн чамин даашинзыг Дэйзи Гэтсбигийн тансаг үдэшлэгт зориулан өмсөж ирнэ. Хувцасны загвар зохион бүтээгч Кэтрин Мартин нь тус даашинзыг Prada брэндийн 2010 оны хавар, зуны загварын цуглуулгаас гаргасан 33-р төрлөөс санаа авч бүтээсэн байна.

Эмма Уотсон, “Harry Potter and the Goblet of Fire” (2005)

Эргүүлэгтэй нарийхан ягаан даашинз нь Гермионагийн Харри Поттерын кинон дээрх анхны эмэгтэйлэг төрхийг гаргаж ирдэг. Харри, Рон нар даашинз, гоёмсог үс засалтын ачаар Гермиона бол зүгээр л найз, онц сурлагатан биш бас сэтгэл татам охин гэдгийг анзаардаг.

Лив Тайлер, “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” (2003)

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!