Язгууртнуудыг эвгүй байдалд орж, шуугиан тарихаас сэргийлдэг сонирхолтой залиуд

Хааны удмын гэр бүлийнхэн яг л алдартнуудтай ижил. Үргэлж камер, олны нүдний өмнө ил амьдардаг. Тэдний хийж буй үйлдэл, өмсөж зүүсэн бүхэн трэнд болдог жамтай. Тийм ч учраас өмсөж зүүж буй бүхэндээ ихээхэн анхаарал хандуулдаг төдийгүй эвгүй байдалд орохоос сэргийлж сонирхолтой залиудыг ч ашигладаг байна. Харин тэдгээр залиудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ.

Хуучин хувцсаа ахин өмсөхдөө бага зэрэг шинэчлэх

Гүнгийн авхай Кейт Миддлетон нэг хувцсаа олон дахин өмсөхөөс татгалздаггүй нэгэн. Гэхдээ тэрээр дараагийн удаа тухайн хувцсаа өмсөхдөө багахан зүйлийг өөрчилж, илүү шинэлэг өнгө төрхтэй болгодог байна. Ингэснээр тухайн хувцас тэс өөр хувцас мэт сэтгэгдэл төрүүлэх төдийгүй уйтгартай санагдахгүй. Манай бүсгүйчүүд ч бас энэ аргыг хэрэглэж байгаарай.

Шилэн трико өмсөхийн оронд бронзер ашигладаг

Хааны удмын гишүүд улирал, цаг агаарын байдал зэргээс үл хамааран ямагт шилэн трико өмсөх ёстой байдаг. Харин Испанийн тэргүүн хатагтай Летициа тус дүрмийг баримталдаггүй бөгөөд трико өмсөхийн оронд хөлөндөө бронзер түрхдэг байна. Энэ нь хөлийн арьсыг илүү эрүүл харагдуулах төдийгүй трико өмссөнөөс өөрцгүй болгодог.

Өнгөгүй маникюр

Кейт Миддлетоны тухайд хумсаа тод өнгөөр будуулж болохгүй. Гэлээ гээд энэ нь хумсаа огт будуулж болохгүй гэсэн үг биш юм. Гүнгийн авхай ихэвчлэн “nude” маникюр хийлгэдэг бөгөөд завсрын зөөлөн өнгүүдийг сонгож хумсаа будуулдаг байна. Энэ нь зөөлөн өнгөтэй тул хүмүүст ялгарч харагдахгүй.

Кремний оронд праямер хэрэглэдэг

Меган Маркле арьсаа өв тэгш харагдуулах гэж огт хичээдэггүй нэгэн. Арьсан дээрх сэвх, толбо, улайлт зэргийг нууж хааж, крем түрхдэггүй бөгөөд үүний оронд арьсаа хамгаалж праямер хэрэглэдэг байна. Зарим шаардлагатай тохиолдолд л маш нимгэн крем тавьдаг аж.

Өөр размерийн гутал

Хааны гэр бүлийнхэн маш олон арга хэмжээнд оролцож, олон цагаар зогсох суух шаардлагатай болдог. Тиймээс ямар цаг агаарт ямар гутал өмсөх вэ гэдэг тал дээр анхааралтай ханддаг байна. Кейт Миддлетоны тухайд зуны улиралд өсгийтэй гутал өмсөхдөө ямагт хагас размераар томыг сонгодог бөгөөд энэ нь халуунд хөл хөөж хавагнах үед үүсч болзошгүй таагүй байдлаас сэргийлж буй хэлбэр юм.

Олон үйлдэлт алчуур

Хатан хаан, гүнж нар олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо гадуур хувцсаа тайлж болохгүй гэх дүрэмтэй. Тийм ч учраас Хатан хаан Элизабет, Кейт Миддлетон нар ямагт даашинз загвартай пальто зэргийг өмсдөг бөгөөд ингэснээр гадуур хувцсаа тайлах шаардлагагүй болдог. Харин байнга ингэж хувцаслаад байж болохгүй тул зарим тохиолдолд нимгэн даашинзны гадуур гоёмсог алчуур нөмрөдөг байна.

Нэмэлт улавч

Гутал хальтирах, гулгах гэхчлэн асуудал маш түгээмэл тохиолддог. Харин үүнээс сэргийлэхийн тулд Летициа хатан гутлынхаа уланд нэмэлт ул нааж өгдөг байна. Ингэснээр таны гутал илүү хөлд тухтай болох төдийгүй гулгаж хальтирахгүй.

Гелэн суурьтай контур

Гүнгийн авхай нүүрний будгаа өдрийн турш асуудалгүй байлгахын тулд гелэн суурьтай нүдний контур ашигладаг байна. Энэ нь буухгүй, арилахгүй бас гүн харагддаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!