Алдартай бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуун дээр өрөгдөхөөс өмнө ямар байдаг вэ?

Өнөөдөр бидний гар дээр бэлэн болоод ирсэн бүтээгдэхүүнийг юунаас гаргаж авдаг бол? Үүнийг бодоод үзэх төдийд үнэхээр сонирхолтой. Бидний өдөр бүр уудаг ундаа, хэрэглэдэг хумсны будгийг хачирхалтай орц найрлага, шат дамжлагаар бүтээж бий болгодог аж.

Хумсны будаг

Хумсны будаг бол 20-р зууны орчин үеийн шинэ бүтээл юм. Эртний Египтэд хеннаг хумсаа будахад ашигладаг байсан ч энэ нь өнөөгийн бидний хэрэглэдэг хумсны будгаас өөр. Ихэнх компаниуд хумсны будаг хийхэд янз бүрийн төрлийн найрлага, химийн бодис ашигладаг. Эдгээр найрлагын нэг нь нитроцеллюлоз юм. Тус найрлага нь угтаа шингэн боловч бичил дуран авиагаар хөвөнгийн хэсэг мэт харагддаг байна.

Бохь

Дэлхийн олон улс оронд бохийг цангаа тайлах, амны үнэрээ дарах мэтээр ашигладаг байжээ. Тэд бохийг лаа, анхилуун мөчир, модны давирхай зэргээр орлуулдаг байсан аж. Харин бидний хэрэглэдэг орчин үеийн бохийг модноос гаргаж авсан байгалийн шүүс юм. Желутон, нарс мод, гутта-перча зэрэг модны шүүсийг бохь хийхэд ашигладаг бөгөөд энэ нь сүү шиг шингэн цагаан байдаг.

Шүүр

Дэлхий даяар хүмүүс минут тутамд 1 сая орчим хуванцар сав худалдаж авдаг бөгөөд энэ нь байгаль дэлхийд сөрөг нөлөөтэй тул хүмүүс тоог нь багасгахаар хичээсээр байгаа билээ. Тийм ч учраас хуванцарыг дахин ашиглах аргыг олох нь чухал. Харин нэг сонирхолтой арга нь шүүр хийх аж. Хаягдал хуванцар ашиглаж хийсэн шүүрнүүд байдаг аж.

Чипс

Чипсийг төмсөөр хийдэг гэж андуурах хүмүүс олон. Үнэн хэрэгтээ үүнийг ус, төмсний нэвс, эрдэнэ шишийн цардуул зэргийг хольж хийдэг.

Толь

Толь нь 8000 жилийн урт удаан түүхтэй. Толийг ердийн шилээр хийдэг бөгөөд дээгүүр нь тусгай бүрхүүл нааж, бэлэн болгодог байна.

Усны галлон

Хуванцар сав нь шилэн савнаас хамаагүй хялбар бөгөөд аюулгүй. Бас эвдрэлд илүү тэсвэртэй байдаг. Тиймээс ихэнх ундаа, ус зэрэг нь хуванцар савтайгаар худалдаалагддаг. Том хэмжээтэй галлон сав ч угтаа маш жижгээс эхэлдэг. Жижиг хуванцрыг халааж хайлуулж, том хэмжээтэй болгодог байна.

Кока Кола

1886 онд эм зүйч Жон Пёмбертон гэгч Африкт ургадаг кола самар болон Өмнөд америкийн кока ургамлыг холин шингэн гаргаж авахад өвөрмөц сайхан амттай байж. Opcoн ургамлынхаа найрлагаас шалтгаалж ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээхээс гадна шүдний өвчинд сайн бэлдмэл болно гэж тэрбээр найдаж байв. Ингээд туршилтаар худалдаанд гаргажээ. Xарин нэгэн эмийн сангийн худалдагч хийжүүлсэн усан дээр дээрх бэлдмэлийг санамсаргүй байдлаар хольчихсон байна. Ингэж л кока кола үүссэн гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!