Даавууны тасархай өгөхөд л тансаг даашинз урлаж чадах гарын дүйтэй хүмүүсийн бүтээлүүд

Төрөлхийн гайхалтай чадвартай хүмүүс гэж байдаг. Мэдрэмж өндөртэй, гар нь зүү утастай сайн эвлэдэг, нэмээд өөрийн хичээл зүтгэлээр ур чадвараа нэмэгдүүлдэг. Яг л ийм өмсөх хувцсаа өөрөө урлаж, хувцсаа чимэглэж, илүү гоёмсог болгодог хүмүүсийг гайхалтай бүтээлүүдийг хуваалцаж байна.

1900-аад онд трэнд болж байсан эрвээхий даашинзыг урласан юм

Намайг юугаар даашинз хийсэн гэж бодож байна?

Хуучин, хоцрогдсон загвартай даашинзаа багахан засварлаад л ийм болгочихсон

Хуучин хөшгөө тайлж аваад л хүрэм хийчихсэн

Өмд маань хэтэрхий цулгуй харагдаад байхаар нь багахан гоёл нэмсэн юм

Анх удаа хичээж, сэтгэл гаргаж оёдол хийж үзлээ

Хүү маань майкан дээрээ ийм зураг зураад өмсчихсөн

Ноолуур ашиглаж дулаахан ороолт нэхсэн

Би гоё даашинз харагдвал худалдаж авах биш, загварыг нь дуурайгаад л өөрөө оёод өмсчихдөг

“The Queen’s Gambit”-ийн даашинзыг дуурайж урласан

Өчигдөр хийсэн ажил маань

Миний хийсэн хувцаснуудаас хамгийн дуртай нь

Хоёр цамцыг нэгтгээд ийм загварлаг цамцтай болсон

Хослол маань хэтэрхий уйтгартай санагдаад 30 цагийн турш дээр нь зураг зурж чимэглэсэн

Урагдсан жинсэн өмдөө хаяхад хэтэрхий хайран санагдаад ийм зүйл хийчихлээ

Гурван хуучин футволкоо нийлүүлж, нэг шинэ футволк болгосон

Хослолоо наран цэцэгтэй болгож будсан юм. Үнэхээр сонирхолтой байсан

Нөхрийнхөө хуучин цамцаар өөртөө гоёхон хослол хийчихсэн

Өмсөлгүй удсан хуучин жинс байдаг юм. Дэмий байхаар гээд чимэглээд үзтэл үнэхээр их таалагдаад байнга өмсдөг болсон

Диана гүнжийн өшөө авалтын даашинзыг дуурайлган өөрөө хийж өмсөж үзлээ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!