Хүүхэд бүрийн идэх дуртай “Kinder” сүүн амттан хийх жор

Хүүхэд бүрийн амтархан иддэг “Kinder” сүүн амттанг хийх жорыг хамтдаа сурцгаая. Өөрийн гараар хүүхдийнхээ дуртай амттанг хийж өгөөрэй.

Орц:

  • Өндөг – 4 ширхэг
  • Ургамлын тос – 100 мл
  • Элсэн чихэр – 80 гр
  • Гурил – 80 гр
  • Сүү – 20 мл
  • Какао – 2 том халбага
  • Хөөлгөгч – 5 гр
  • Молоко – 1 лааз
  • Зөөхий – 200 мл
  • Элсэн чихэр – 50 гр
  • Желатин – 20 гр

Хийх арга:

Өндгөө цагаан шараар нь ялгаад, цагааныг нь өтгөртөл нь миксердэнэ.

Өндөгний шарыг 80 гр элсэн чихэртэйгээ хольж, 5-10 минут хутгаж, элсэн чихрээ хайлуулна.

Гурилаа эхлээд шигших хэрэгтэй. Үүн дээрээ ургамлын тос, сүү, какоа, хөөлгөгч болон хутгаж бэлтгэсэн өндөгний цагаан, өндөгний шарыг хийгээд зуурч бэлтгээрэй.

Зуурмагаа листэн дээрээ дэлгэж тараагаад, халаасан шарах шүүгээнд 180-200 хэмд 25-30 минут жигнэж болгоно.

Желатинаа халаасан сүүнд хийж уусгаад, дээр нь молоко, зөөхий, элсэн чихэр зэргээ хийж хутгана.

Бисквитээ хөрөөд ирэхээр 2 хуваагаад ёроолд нь нэг бисквитээ дэвсээд дээрээс нь шингэн суфлегээ эвтэйхэн асгаж өгөөд 2 дахь бисквитээрээ хучна. Хэрвээ 2 дахь бисквитээ дээрээс нь тавихаар шингэн суфле урсахгээд байвал хөргөгчинд 20-30 минут орчим суфлегээ биежүүлж байгаад тавиарай.

5, 6 цаг хөргөгчинд эсвэл хүйтэн газар царцаагаад дуртай хэлбэрээрээ зүсээрэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!