Э.Ууганцэцэг: Төвшөө Дөлгөөн нарын гомдлоор 272 сая төгрөгөөр торгуулсан

HAPPY FLOWERS ХХК -ын захирал Э.Ууганцэцэг Daam.mn сайтын “Миний зураглал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ олны дунд Positive Mongolians Төвшөө Дөлгөөн нарын гомдлоор татварт 272 сая төгрөгийн торгуульд орсон талаар ярьжээ.

Тэрбээр: “Positive Mongolians” Төвшөө Дөлгөөн нарын гомдлоор 272 сая төгрөгөөр торгуулсан. Бүхнээ зараад ч олж чадахааргүй их мөнгө… Анх компаниа байгуулж нээлтээ хийсний маргаашнаас л офиссын түрээсээ олохын тулд айлуудын хивс угаах ажлыг гарынхаа арьсыг зулгартал хийдэг байжээ. Гэрийн үйлчлэгч, асрагч гэх ажлыг хүмүүс зарц, боол гэж үзэн тэр бүр ойлгодоггүй байсан учир энэхүү үйлчилгээний ажлыг хөгжүүлэхийн тулд маш хүнд замуудыг туулж өнөөдрийг хүрсэн.

9-р ангиасаа л хичээлийнхээ хажуугаар айлын хүүхэд харж, гэрийн үйлчлэгчийн ажил хийж байсан тэрээр онц сурлагатан охин байжээ. Ийнхүү МУИС-д тэнцэж чадсан ч сургалтын төлбөр байгаагүй аж. Гэтэл нутгийнх нь удирдлагаас онц сурлагатай хэмээн төлбөрийг нь дааж байжээ. Оюутан байхдаа хичээлийн хажуугаар айлд ажиллаж байсан тэрээр төгсөөд мэргэжлээрээ ажиллах гэхээр сайн сурч чадаагүй гэж өөрийгөө голж байв. Ингээд багаасаа хийж сурсан ажлаа бизнес болгож гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зуучилдаг компаниа байгуулжээ.

Эх сурвалж: Daam.mn

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!