Гуравхан асуултаар өөрийгөө сонжоорой. Та лав өөртөө ч итгэхгүй дээ!

Та түр зуур бүхий л логик сэтгэхүйгээ мартаад, доорх бяцхан тоглоомонд анхаарлаа хандуулаарай. Асуултанд хариулахдаа та бодох хэрэггүй бөгөөд аль болох хурдан шуурхай, шууд санаанд орж ирснээрээ хариулах хэрэгтэй. Мөн бидний бэлтгэсэн мэдээ рүү яаран орохоосоо өмнө үзэг, цаасаа бэлдээд суугаарай. Ингээд хөгжилтэй сонжоогоо эхэлье.

Асуултууд

1. Та дараах 5 амьтныг хүссэн дарааллаараа байрлуулаарай.

  • Үхэр
  • Бар
  • Хонь
  • Морь
  • Гахай

2. Дараах зүйлсийг нэг тэмдэг нэрээр хүссэнээрээ тодорхойлж бичээрэй.

  • Нохой
  • Муур
  • Хулгана
  • Кофе
  • Далай

3. Дараах 5 өнгөнд тааруулан өөрийн мэддэг 5 хүнээ тохируулан бичээрэй. /Жич: Та өөрийгөө бичиж болохгүй шүү/

  • Шар
  • Улбар шар
  • Улаан
  • Цагаан
  • Ногоон

1. Эхний асуултын хариулт

Энэ асуулт нь таны нэн тэргүүнд тавьдаг бүхнийг дарааллуулан тодорхойлдог.

  • Бар – Өөрийгөө хүндлэх үзэл
  • Үхэр – Ажил хэрэг
  • Хонь – Хайр
  • Морь – Гэр бүл
  • Гахай – Мөнгө

2. Хоёр дахь асуултын хариулт

Энэ асуулт нь таны далд ухамсраас үүдэн гарсан дараах зүйлсийн тодорхойлолт юм.

  • Нохой – Таны өөрийн зан чанар
  • Муур – Таны хайртын зан чанар
  • Хулгана – Таны дайсныгаа үзэх үзэл
  • Кофе – Таны секст хандах хандлага
  • Далай – Энэ бол таны өөрийн амьдралын тухай үзэл бодол

3. Гурав дахь асуултын хариулт

Энэ асуулт нь таны амьдралд дээрх бичсэн хүмүүс ямар байр суурь эзэлдгийг тодорхойлно.

  • Шар – Таны амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн, мөн таны мартаж чаддаггүй хүн
  • Улбар шар – Таны жинхэнэ найз
  • Улаан – Таны үнэн сэтгэлээсээ хайрладаг хүн
  • Цагаан – Таны заяаны хань
  • Ногоон – Таны насан туршдаа мартаж чадахгүй хүн

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!