Үнэт эдлэл, гоёл чимэглэлийг хэрхэн зөв тохируулж зүүх вэ?

Эмэгтэй хүнийг чимж, улам бүр үзэсгэлэнтэй, дур булаам харагдуулдаг зүйл бол яахын аргагүй үнэт эдлэл, гоёл чимэглэл. Гоёл чимэглэл зүүгээгүй эмэгтэй хоосон, сул дорой харагдах аюултай. Тиймдээ ч манай бүсгүйчүүд олон төрлийн чимэглэл зүүдэг билээ. Гэхдээ ямар ээмэг, ямар зүүл зүүх, өнгийг нь хэрхэн хослуулах гээд л мэдэж авах ёстой зүйлс олон. Хамтдаа эдгээрийг мэдэж авцгаая.

Ээмэг

  • Урт нүүртэй бүсгүйчүүдийн тухайд дугуй хэлбэртэй ээмэг зүүхэд тохиромжтой. Энэ нь илүү зөөлөн дүр төрхтэй харагдуулна. Дуучин Рианнагийн зүүсэнтэй ижил ээмэг зүүхэд болох юм.
  • Шөвгөр эрүүтэй бол унжсан, гоёл чимэглэлтэй ээмэг зүүж болно. Энэ нь царай төрхийг илүү зөв харагдуулахад тусална.

  • Дөрвөлжин нүүртэй бүсгүйчүүдийн тухайд урт унжсан ээмгийг сонгоорой. Нүүрний хэлбэрийг засч, дөрвөлжин гэхээс илүүтэй урт харагдуулах юм.
  • Дугуй нүүртэй бол гоёл чимэглэл ихтэй, сүр бараатай, хурц өнцөгтэй ээмгийг сонгож болно. Энэ нь хацрыг жижигхэн харагдуулна. Миранда Керрийн тухайд ч дугуй нүүрээ ийм төрлийн ээмэгний тусламжтайгаар нарийсгаж харагдуулдаг.

  • Нүднийхээ өнгөтэй ижил өнгөтэй чулуу, эрдэнийн шигтгээ бүхий ээмэг зүүж үзээрэй. Энэ нь таныг гэрэлтсэн, дур булаам харагдуулах нууц байх болно.

  • Нас ахих тусам хүний чихний омог унжиж томордог. Үүнийг нуухын тулд том хэмжээтэй хатгадаг ээмэг зүүж байгаарай.

Бөгж

  • Бөгж сонгоход тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол хурууны урт юм. Урт хуруутай хүмүүсийн тухайд бүх төрлийн бөгж сайхан харагдах бол, богино хуруутай хүмүүс зүүх бөгжөө сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Богино хуруутай бүсгүйчүүдэд цэвэрхэн хийцтэй, нарийн бөгж, цагираг илүү гоё зохих бөгөөд хурууг илүү урт харагдуулна.

  • Бөгж сонгоход арьсны өнгөнөөс бас хамаарна. Цагаан, нимгэн арьстай, арьсны цаанаас шууд судас нь харагддаг хүмүүсийн тухайд цагаан алт, мөнгөн бөгж зүүхэд тохиромжтой. Дээрээ шигтгээ, гоёлтой бол илүү гоёмсог харагдана.
  • Илүү эрүүл харагдахаар өнгийн арьстай бол алтлаг, шаргал бөгж сайхан зохино.

Бугуйвч

  • Том биетэй, өргөн бугуйтай бол сүр бараа ихтэй том бугуйвч зүүж болох бол, нарийн бугуйтай бол тэр хэрээрээ цэвэрхэн, жижигхэн бугуйвч зүүнэ.

  • Таны гар бугуй бага зэрэг махлаг бол сүр бараа ихтэй, олон бугуйвч давхарлаж зүүх хэрэггүй. Харин төмөр, чулуун бугуйвчийг зүүж, гараа нарийн харагдуулах боломжтой.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!