Таны биологийн насыг тодорхойлж өгөх бяцхан сорил

Таны иргэний үнэмлэх дээр бичигдсэн нас биеийн настай адилхан байх нь ховор. 20 настай залуугийн биологийн нас нь 30 байж ч болно. Тиймээс биеийн насаа тодорхойлж байх нь чухал бөгөөд энэ нь бага байх тусам таны бие эрүүл байна гэсэн үг. Тэгвэл сонирхолтой бас хялбархан аргаар биеийн насаа тодорхойлцгооё.

Эхлээд биеэ халаах хэрэгтэй. Дараа нь доош тонгойж, гараа газар хүргэхийг хичээ. Ингэхдээ нуруугаа цэх байлгаж, өвдгөө нугалахгүй. Таны гарын үзүүр хаана байгаагаас хамаарч, биеийн насыг тодорхойлж болох юм.

Тестийн үр дүн

20-25 нас

  • Өвдөг нугалараагүй, нуруу цэх. Гарын алгаараа шалан дээр асуудалгүй дарна.

25-38 нас

  • Хурууны үзүүрээр шалан дээр хүрнэ. Ингэхдээ өвдөг бага зэрэг нугаларсан.

38-50 нас

  • Өвдөг нугаларч, хурууны үзүүр хөлөнд л хүрнэ. Булчин татаж өвдөх тул аль болох хурдан дээш болохыг хүснэ.

50-аас дээш нас

  • Гарын үзүүр хөлөнд ч хүрэхгүй. Өвдөг нугаларна. Тонгойход хэцүү байна.

Таны хариу ямар гарсан бэ? Хэрэв таны сэтгэлд хүрэхгүй байгаа бол 30 өдөр багахан бэлтгэл хийхэд асуудалгүй тонгойгоод л газар хүрдэг болох юм. Та өдөр бүр цаг гаргаж, доош тонгойх бэлтгэл хий. Ингэснээр сарын дараа гэхэд бодит үр дүн гарч, та биеэ сунгаж, уян хатан болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!