Гэдсэнд хуралдсан өтгөнөө гялс гаргамаар байна уу? Үүнийг л уучих!

Хүний бие махбодь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна.

Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна. Энэ нь эргээд “жин нэмэх” хэмээх аюулыг үүсгэдэг юм. Ингээд та бүхэнд гэдсээ цэвэрлэх замаар хэрхэн турж болох тухай танилцуулъя.

Овъёос

Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг. Үүний тулд 1 стакан халуун бүлээн усанд хэсэг 1 амны халбага овьёосыг хийж өгнө.

Үүнийгээ сайтар дэвтээж байгаад дээр нь бага зэрэг халуун ус нэмэн бүлээтгээд уух хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг ууснаас цагийн хугацаанд ямар ч хоол идэж болохгүй тул, анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өглөө эсвэл орой хийхэд тохиромжтой. Мөн тараг, сүү, салад зэрэг хоолондоо хольж идэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг санаарай.

Ус

Тогтмол ус ууж байх нь элдэв бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү үйлчилгээтэй, биед хоргүй аргуудын нэг юм. Тиймээс та өдөрт дунджаар 10-12 стакан цэвэр ус уух хэрэгтэй. Энэ нь өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжийг багасгаж, байгалийн аргаар гэдсийг цэвэрлэх болно.

Тараг

Тараг, аарц, цагаан идээ нь биеээс хорт бодисыг гадагшлуулан, шим тэжээлээр хангах өндөр ач тустай. Мөн кальцигаар баялаг учраас үс хумс, яс бэхжилтэд сайнаар нөлөөлдөг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингэцэд өндөр ач тус үзүүлдэг. Тиймээс та өдөр бүр тогтмол цэвэр гэрийн аргаар бүрсэн, элгэн таргийг идэж хэвшээрэй. Эсвэл шинэхэн жимстэй хольж, амтлан идэж ч болно шүү дээ…

Алимны шүүс

Гэдэс цэвэрлэхэд хамгийн их үйлчилгээг үзүүлдэг жимсний нэг бол алим юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ. Өдөр бүр 1 ширхэг алим идэх нь таны өдрийн авах хэрэгцээт шим тэжээлийн хангадаг байна.

Гэхдээ шинэ ургацын монгол алим авахыг хичээгээрэй. Юун түрүүнд шүүгээгүй, цэвэр алимны шүүсийг ууж, түүнээс хойш 30 минут бүрт бүлээн буцалсан ус уух хэрэгтэй. Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай ууснаар та удалгүй хүндэрч, гэдэс цэвэрлэгдэх болно.

Усаа нэг дор ихээр биш бага багаар уухаа мартуузай. Үүний дараа аль болох шинэ ногооны салат, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!