Байнга нуруу өвдөхөд хүргэдэг буруу зуршлууд

Нуруу нь өвддөг хүмүүс олон. Энэ тохиолдолд хүмүүс ихэвчлэн өвчин намдаах эм ууж, нуруундаа жин тавьж, эсвэл наалт нааж аргалдаг. Гэхдээ эдгээр аргууд нь тухайн үед л өвчинг намдаахаас биш, ахиж өвдөхгүй байхаар эмчилж чадахгүй. Тиймээс ямар шалтгааны улмаас нуруу өвддөг болсон, хэрхэн үүнээс сэргийлэх талаар мэдэж авцгаая.

Бариу банзал болон өндөр өсгийт өмсдөг

Бариу банзал нь ташааны хөдөлгөөнийг хорьж, улмаар нуруунд ачаалал өгдөг. Өндөр өсгийтэй гутал өмсөхөд мөн адил нуруунд ирэх ачаалал нэмэгдэж, өвдөхөд хүргэдэг байна. Эрүүл мэнддээ анхаарч, өвдөхгүй байхын тулд тус төрлийн хувцас өмсөхөөс аль болох татгалзаж байгаарай.

Хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уудаг

Хийжүүлсэн ундаа нь бөөрний чулуу үүсэх гол шалтгаан болдог. Харин үүний үр дүнд нуруунд асуудал үүсч өвдөж эхэлнэ. Мөн уусан хийжүүлсэн ундаа нь хоол боловсруулах системд гацаж нуруунд дарамт учруулдаг. Тиймээс хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгаж ус илүү сайн ууж байгаарай.

Стресс ихтэй

Таны бие стрессийн дааврыг ялгаруулж байвал энэ нь таны булчинг зөнгөөрөө чангарахад хүргэдэг. Булчингийн хурцадмал байдал нь эргээд хүзүү, мөр, нурууны өвдөлтийг үүсгэдэг. Судалгаанаас харахад сэтгэл амар тайван байх нь нурууны өвдөлтийг намдаадаг болох нь тогтоогдсон.

Буруу дэр дэрлэдэг

Дэр маш чухал. Таны дэрлэж буй дэр тухтай биш байвал хүзүү, нурууг өвтгөж, нойргүйдэлд хүртэл хүргэнэ. Тиймээс өөрт тохирох дэрийг олж аван, өөр нэг дэрийг өвдгөндөө хавчуулж унтаж байгаарай. Энэ нь нурууны өвдөлтөөс салахад тусална.

Аяга таваг угаахдаа буруу байрлалаар зогсдог

Аяга таваг угаахдаа бөгтийж зогсох зуршилтай хүмүүсийн нуруу ихээр өвддөг. Хүмүүс шалтгааныг нь мэдэх ч арга хэмжээ авдаггүй нь хамгийн том асуудал. Одооноос аягаа угаахдаа хөл дороо жижиг сандал тавьж, үүн дээр нэг хөлөө байрлуул. Ингэснээр нуруу чангарч өвдөхгүй.

Орондоо сууж ном уншдаг

Орондоо орж суучихаад ном унших нь хамгийн буруу зуршил. Энэ үед хүн тонгойж, нуруу хүзүүгээ өвдөхөд хүргэнэ. Тиймээс одооноос буйдан дээр тухлан суугаад номоо уншиж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!