Цагаан гааны шүүсээр жин тавьж, цистит болон олон төрлийн өвчинг эмчлээрэй!

Цагаан гааны шүүсээр жин тавих олон төрлийн өвчинг эмчилж чадах шалгарсан арга юм. Ялангуяа биеэс хорт бодисыг гадагшлуулах, циститыг эмчлэх, даралтыг тогтворжуулах, нурууны өвдөлтийг намдаах, бөөрний үйл ажиллагааг дэмжих гэхчлэн олон төрлийн ач тустай. Тэгвэл энэхүү жинг хэрхэн тавих тухай зөвлөгөө, мэдээллийг танд хүргэж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Нунтаг цагаан гаа – 1 халбага
  • Ус – 1 литр
  • Том сав
  • Алчуур
  • Бинт – 2 ширхэг
  • Резинен бээлий
  • Нимгэн даавуун уут

Усаа буцалгаж, гаргаж тавиарай. Цагаан гаагаа уутандаа хийж, амыг нь чанга боон, усандаа хийгээрэй. Ингээд 3-5 минут байлгасны дараа резинен бээлийгээ өмсөж, даавуун ууттай цагаан гаагаа базаж, шүүгээд гаргана. Ингээд та 1 литр цэвэр цагаан гааны шүүстэй болж байгаа юм.

Хэрхэн жин тавих вэ?

Өвдөлттэй байгаа хэсэгтээ жингээ тавина. Цагаан гааны шүүсэндээ бинтээ дүрж, норгоно. Үүнийгээ өвчтэй байгаа газраа тавьж, хуурай алчуураар ороогоорой. Жин тавьж байгаа бинт халуун байх ёстойг анхаараарай. 3-5 минутын дараа бинтээ авч, хэсэг хугацааны дараа ахин тавина. Иймэрхүү байдалтайгаар 20-30 минут жин тавих хэрэгтэй.

Хэрэглээ

Та биеийн байдлаасаа хамаарч, 5-10 минут жингээ тавина. Таны биеийн байдал сайжрах хүртэл 4-5 хоног жин тавих хэрэгтэй. Харин та цистит эмчлэх гэж байгаа бол 2 долоо хоногийн турш өдөр бүр тус аргыг хэрэглэнэ. Хөхний өвчнөө эмчлэх гэж байгаа бол 3 өдөр жин тавихад хангалттай.

Анхааруулга:

Усаа буцалгаж болохгүйг анхаар. Учир нь цагаан гааг буцалгаснаар ашигт чанараа алдах сөрөг талтай. Хэрэв таны цагаан гаатай шүүс хөрсөн бол халааж хэрэглэх ба буцалгаж болохгүй. Үүнийг хүүхэд, жирэмсэн эхчүүд болон хорт хавдартай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!