Диснейн гол дүрийн баатрууд яагаад бүгд ээжгүй байдаг вэ?

Диснейн баатрууд ихэнх нь ээжгүй байдаг. Сайхан сэтгэлт гүнжүүд, бяцхан амьтад гээд л гол дүрийн баатрууд ээжгүйгээр эрээн хорвоог туулж байгаагаар дүрслэгддэг билээ. Тэгвэл яагаад тэд бүгд ээжгүй байдаг юм бол? Үүний шалтгааныг олж мэдэцгээе.

Хүний амьдралд ээж гэдэг хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэлдэйн кинонд ч мөн адил боловч Диснейн баатруудад ээж байдаггүй. Белл, Үнсгэлжин, Бэмби гээд л алдартай дүрүүд бага насандаа ээжийгээ алдаж, аавтайгаа үлдэж буйгаар дүрслэгддэг.

Анна, Элса, Лило, Рапунзел, Аурора, Алладин, Жасмин, Ариэл, Цасан Гуа гэхчлэн ээжгүйгээр амьдарсан эдгээр баатруудын гол зорилго бол өөрийгөө олох, өөрсдийн түүхээ бичих, биеэ даах, хариуцлага хүлээх зэрэг юм. Мөн тэд ээжгүй байснаар дүрүүд илүү хөгжиж, олон зүйлсийг туулж, хүмүүсийг үзэх юмтай болгож буй хэрэг аж. Жишээ нь Бэмби ээжийгээ алдсан тул тэр бүх адал явдал, хэцүү бүхнийг биеэр туулж, том болдог. Белл ганцхан аавтайгаа амьдардаг тул аав нь алга болоход тэр л араас нь явж, аавыгаа аврах хэрэгтэй болно.

Бас нэгэн шалтгаан нь Волт Дисней компанийг үүсгэн байгуулагч Волт Дисней нь ээжийгээ ослоор алдаж, аймшигтай уй гашууг амссан байдаг. Тиймдээ ч бүтээсэн дүрүүдээ ээжгүйгээр дүрсэлдэг байсан гэдэг.

Ямартай ч яагаад Диснейн баатрууд ээжгүй байдаг вэ гэх асуултанд өгөх хамгийн оновчтой хариулт бол дүрүүдийг илүү хүчирхэг болгох, адал явдалд хөл тавихаас өөр аргагүйд хүргэх, эцэстээ өөрийн түүхээ бичиж, өөрийгөө таньж мэдэх зэрэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!