Гоймон дээр мах, соё соус нэмж хутгаад л амттайхан оройн хоол бэлэн

Амархан бэлтгэж болох амттайхан хоолны жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Сурч аваад оройн хоолондоо хийж идээрэй. Хоол хийхдээ тааруу хүн ч амттай хийж чадахаар тийм хялбархан шүү.

Орц:

  • Мах – 300 гр /үхэр эсвэл гахайн мах байж болно/
  • Соё соус – 3 халбага
  • Сармис – 2-3 хумс
  • Халуун чинжүү – бага зэрэг
  • Хар перец
  • Элсэн чихэр – тал амны халбага
  • Давс
  • Брокколи
  • Гоймон
  • Базилик

Хийх арга:

Нарийн гоймонг сонгож аваад, зааврын дагуу чанаж бэлтгэнэ.

Махаа хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавгандаа тос хийж халаагаад махаа хийж хуураарай. 3-4 минут хуурна.

Хэрчсэн сармис, халуун перец, хар перец, давс зэргээ махан дээрээ хийж хутгана. 2 минут орчим хуурна. Одоо брокколиг махан дээрээ хийгээрэй. Галаа багасгаад, хайруулын тавгаа таглаж, 5 минут чанана.

Ингээд брокколи ч зөөлөрч, мах ч болоод ирэхэд дээр нь чанаж бэлтгэсэн гоймонгоо хийнэ. Мөн базиликээ нэмж хийгээд, дээр нь соё соус, элсэн чихрээ нэмээд хутгана.

Хэрэв арай аргуу санагдаж байвал тал стакан ус хийгээд ахин хутгаарай. Ингээд л алдартай Ази ресторануудад хийдэг шиг гоймонтой хуургыг гэртээ идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!