“Ододтой бүжиглэе” шоунд үргэлж онцгой үзүүлбэрийг үзүүлэгч Баттөр болон Халиун

Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.

Тэгвэл шоуны 9 дах дугаар өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Долоо хоног бүрийн онцлох үзүүлбэрийг яахын аргагүй “Ангууч” буюу  Б.Баттөр болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар үзүүлж байдаг. Тэгвэл тэд энэ долоо хоногт хамгийн эхний үзүүлбэрийг толилуулсан бөгөөд дахин гайхалтай байж чадлаа.

Тэд хамтдаа САМБО бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 38 оноог авч чадсан юм. Нэвтрүүлгийн турш хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа хамтрагчиддаа дараа дараагийн үзүүлбэрүүдэд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!