Баян гэдгээ мартаж амьдардаг алдартнууд

Хэчнээн их мөнгөтэй, алдартай байсан ч, эгэл жирийн нэгэн шиг амьдрахыг хүсдэг одууд олон байдаг. Баян болон ядуу хүмүүсийн дунд тийм ч том ялгаа байхгүй, хүн л хүн гэдгийг баталж яваа алдартнуудыг та бүхэндээ танилцуулж байна. Тэднээс суралцах зүйлс олон.

Билл Гейтс

Дэлхийн толгой баячуудын нэг Билл Гейтс нь энгийн нэгэн шиг амьдрахыг хүсдэг. Толгой эргэм их хөрөнгөтэй ч, мөнгөө ядууст хандивлана гэж ам гарсан тэрээр бургер авахаар тэвчээртэй гэгч нь оочерлож байна. Энэ зураг цахим сүлжээнд тархсан даруйд тэр дороо ярианы сэдэв болсон. Мөн Билл аяга тавгаа өөрөө угааж цэвэрлэдэг болохыг ч эхнэр нь дурдаж байсан удаатай.

Сара Мишель Геллар

“Buffy the Vampire Slayer”-ийн од даруухан амьдардаг гэдгээрээ алдартай. 30 сая долларын хөрөнгөтэй ч Геллар нэг долларын үнэ цэнийг мэддэг нэгэн. Хямдралтай бараанаас худалдан авалт хийж, өөрт таалагдсан зүйл нь хямд байсан ч хамаагүй шууд л авчихдаг. Хэзээ ч үнэтэй зүйл илүү гоё гэх бодолд автдаггүй. Энэ тухайгаа ч маш нээлттэй зарладаг. Та түүний өмсдөг хувцаснуудыг судалж үзэх юм бол дандаа хямдхан хувцаснууд байдаг.

Мариска Харгитай

Жүжигчин бүсгүй өдгөө амжилтанд хүрсэн ч, мөнгөний үнэ цэнийг мэддэг. Бага наснаасаа хүнд хэцүү амьдралыг туулж, мөнгөгүй байхын зовлонг мэдэрсэн тул өдгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч мөнгөө зөв зарцуулж ашигладаг байна. Хүн өөрийн хэмжээнээс хэтэрсэн зүйлсэд мөнгөө үрж болохгүй, хэт гоё тансаг зүйлсэд дурлаж өр зээл тавьж болохгүй гэхчлэн маш олон зүйлсийг залууст ойлгуулахыг хичээдэг билээ.

Хилари Сванк

Сванкийг өсвөр насандаа байхад эцэг эх нь салж, ээж нь орон сууц түрээслэх чадваргүй болж, тэд машиндаа амьдарч байжээ. 2 Оскарын шагнал хүртэж, олны анхаарлын төвд олон жилийг өнгөрөөсөн хэдий ч Сванк харьцангуй хямд амьдардаг. Брэнд хувцас, үнэтэй цүнх үүрэхийг тэр чухалчилдаггүй. Хямд ч хамаагүй хувцсаа тохируулж өмсөхөд л хангалттай. Өөртөө итгэлтэй байхад л хүн гялалзаад ирдэг хэмээн үргэлж ярьдаг.

Хатан хаан Элизабет

Хатан хаан Элизабет ихэвчлэн гоёлын хувцасаа дахин засварлаж өмсдөг бөгөөд хэмнэлттэй амьдралын хэв маягаараа алдартай. Тэрээр хямдхан халаагуурыг ашиглаж, цаас, туузыг дахин ашигладаг бөгөөд цахилгааны мөнгөө хэмнэх зорилгоор 40 ваттаас дээш гэрлийн чийдэнг хориглодог. Ордны ажилчид хүртэл хатан хаан мөнгөнд маш хэмнэлттэй ханддаг, 30 жил гаруй барьсан цүнхнүүд ч байдаг болохыг ярьдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!