Гэртээ тарьж ургуулж болохгүй, тун ч аюултай 7 төрлийн ургамал

Дэлхий дээр 450,000 гаруй төрөл зүйлийн ургамал байдаг. Хүмүүс гэрийнхээ уур амьсгалыг дулаан болгох, агаараа цэвэрлэх, гэртээ үзэмж нэмэх гэх зэрэг зорилгоор ургамал тарьж ургуулдаг билээ. Гэхдээ зарим төрлийн ургамал нь нэмэр болох бус эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлэх аюултай байдаг аж. Өнөөдөр та бүхэндээ гэртээ тарьж ургуулж болохгүй 7 төрлийн ургамлыг танилцуулж байна.

Арц бонсай мод

Арцны бонсай мод нь уулын арцтай ижил төрөл зүйл тул ойр байгаа хүмүүст хамар битүүрэх, нүд загатнах зэрэг харшлын шинж тэмдэг илэрдэг байна.

Шүүслэг ургамал

Хүмүүс тус төрлийн ургамалыг түгээмэл тарьж ургуулдаг. Гэсэн хэдий ч энэ нь гурилын өт гэх шавьжийг ихээр өөртөө нааж, үржүүлдэг байна. Энэ нь бусад ургамалд ч халдаж, багагүй асуудал үүсгэнэ.

“Хулслаг улаан цэгцүүхэй” (Oleander)

 Энэ нь “неросяд” гэх хорт бодисыг агуулдаг төдийгүй түүний жижиг навчыг идсэн амьтан тэр дороо үхдэг. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн үүнийг шатаахад гарах утаа нь хамгийн хортой аж.

“Dieffenbachia”

Дүлий таяг гэж нэрлэдэг эдгээр ургамлыг хүмүүс ихээр тарьж ургуулдаг. Арчлахад хялбар тул хүмүүс сонирхож тарих нь бий. Гэхдээ танай гэрт гэрийн тэжээвэр амьтан байдаг бол тус ургамлаас татгалзаарай. Учир нь нохой болон мууранд сөрөг нөлөө үзүүлдэг кальцийн оксалат тус ургамалд агуулагддаг байна.

Каладий

Энэ нь дээр дурдсан ургамалтай ижил хүн болон амьтанд сөрөг нөлөөтэй хэмээгддэг аж.

Уйлж буй инжир

Фикус Бенжамина буюу зэгс мод гэж нэрлэгддэг тус ургамалыг хүмүүс ихээр тарьж ургуулдаг. Гэхдээ та харшилтай эсвэл астматай бол тарьж ургуулж болохгүй. Тус ургамлын навч нь маш их хэмжээний тоос цуглуулдаг бөгөөд ингэснээр харшил үүсгэх нөхцөл бүрддэг.

Арека далдуу мод

Дотоод засал чимэглэлээ гоёмсог болгож, дулаахан уур амьсгал бүрдүүлэхийн тулд энэ төрлийн ургамлыг гэр болон албан тасалгаандаа байрлуулдаг. Гэвч тус ургамал нь аалзны хачиг, хортон шавьжийг өөртөө татаж, үржүүлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!