Тарвасны үрийг амнаасаа гаргаж хаяхын оронд идээрэй! Учир нь…

Тарвасны 92% нь уснаас бүрддэг. Тиймээс хүний биед хэрэгтэй чийгшлийг өгч, бөөрний үрэвслээс сэргийлдэг. Түүнчлэн Витамин А, С, В1, В6-аар баялаг тул та байнга хэрэглэж байгаарай.

Ихэнх хүмүүс тарвасны үрийг ямар ч ашиггүй, “хог” гэж боддог. Харин ч тарвас бол тэр чигтээ бүхэл бүтэн эмийн сан юм. Тарвасны үрэнд төмөр, кальци, кали, магни зэрэг амин дэм, эрдэс бодисууд агуулагддаг.

Тарвасны үрийг хатаагаад, нүдэж хэрэглэвэл цус харвалт болон зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Түүнчлэн цусан дахь холестриний хэмжээг бууруулдаг. Үүнийг ялангуяа эрчүүд хэрэглэж байвал илүү тустай. Бэлгийн чадавхийг дээшлүүлдэг юм.

Тарвасны үрийг мөн уурагаа нөхөхийн тулд хэрэглэж болно. Нэг аяга хатаасан үр нь 30 гр уураг уусантай тэнцдэг байна.

Мөн тарвасны үрийг хүнсэндээ бага багаар, тууштай хэрэглэж чадвал ой ухаанд сайнаар нөлөөлж, санах ойг уртасгадаг.

Нэг атга хатаасан үрийг савны талаар халуун усанд хийж 45 минут буцалгаад ууж хэвшвэл сахарын өвчнөөс сэргийлж чадна. Түүнчлэн энэхүү “цайгаа” бөөрний чулуутай үед, эсвэл цистит өвчний үед ууж хэрэглэвэл тустай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!