Японыг дэлхийгээс ангид, тусдаа өөр гараг гэдгийг батлах сонирхолтой зүйлс

Улс орон бүр өөр өөрийн гэх өвөрмөц ёс заншилтай байдаг. Гэвч тэр дундаас Япон улс хамгийн өвөрмөц хэмээгддэг. Яг л цоо шинэ ертөнц мэт санагддаг болохыг жуулчид онцолдог билээ. Тэгвэл сонин содон бүхний өлгий болсон Япон улсын талаар илүү ихийг мэдэж авцгаая.

Японд үсчин гоо сайхны газрууд хүмүүсийн үсийг угаахдаа нүүрэн дээр нь нимгэн салфетка тавьж өгдөг байна. Энэ нь нүүрэн дээр ус үсрэхээс сэргийлж буй нэгээхэн хэлбэр аж.

Японд олон нийтийн газар шивээсээ гаргаж болохгүй гэх хууль бий. Тиймдээ ч хүмүүс гадуур явахдаа, фитнест орохдоо шивээсэн дээрээ арьснаас ялгагдахгүй нимгэн наалт наадаг байна.

Японы томоохон зочид буудлуудын цахилгаан шатанд та ийм зүйл харж болно. Энэ нь яаралтай үед хэрэглэх суултуур юм.

Тус улсад зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан метро болон машин зэрэг байдаг

Шалаа муухай болгохгүйн тулд гутлаа ингэж тавих нь бий

Бохь худалдаж авахад дотор талд нь жижиг цааснууд байдаг. Тус цаас нь зажилсан бохио боож хаях зориулалттай

Пиццаг авч явахдаа муухай болгохгүйн тулд ийм бариултай цаасан хайрцагт хийдэг.

Ийм нарийн, өндөр байшингууд олон байдаг.

Японы эмнэлгийн хоол

Гүзээлзгэнэ шиг үнэртэй боловч ямар ч хүчилгүй, зөөлөн амттай Японы цагаан гүзээлзгэнэ.

Гудамжаар дүүрэн гоё хувцасласан, ганган нохойнууд тэргэн дээр суугаад түрүүлээд явж байдаг

Хулгайчаас сэргийлэх сонирхолтой арга

Япончуудаас хөлсний эвгүй үнэр гардаггүй. Учир нь тэд хөлс урсахаас сэргийлж цацлага хэрэглэдэг байна.

Нийтийн ариун цэврийн өрөө нь нэвт гэрэлтдэг шилэн ханатай. Харин хүн орсны дараа хана нь матте болж хувирдаг.

Гэрээ, цаасан дээр гарын үсэг зурдаггүй. Харин хүн бүрт өөрийн тамга байдаг.

Япон хоолны газруудын дийлэнх нь хоол бүрээ хуванцар зүйлсээр хийж, үзүүлэн болгон хүмүүст сонирхуулдаг. Хүмүүс эдгээрийг харж хоолоо сонгодог байна.

Зарим барилгын ажилчдын хувцас дотроо агааржуулагчтай байдаг.

Ном ариутгах төхөөрөмж

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!