Бидний мэддэггүйгээсээ болж үргэлж зөрчдөг дотуур хувцас тохируулж өмсөх дүрмүүд

Дотуур хувцас нь гадуур өмсдөг хувцас шиг л чухал. Ямар төрлийн дотуур хувцас өмссөнөөс хамаарч гадаад төрх өөрчлөгдөнө. Үүнээс гадна өмсөж буй хувцсандаа тохируулж дотуур хувцсаа ч сонгох хэрэгтэй. Манай бүсгүйчүүд үүнийг сайн мэдэхгүйн улмаас маш их алдаа гаргаж, дүр төрхөө бусниулах талтай байдаг. Иймд бүсгүйчүүддээ зориулж, дотуур хувцас сонгох тал дээр үнэт зөвлөгөөнүүд хүргэж байна.

Үл үзэгдэх дотуур хувцас

  • Бариу даашинз, банзал өмссөн үедээ үл үзэгдэх, гаднаасаа харагдаж мэддэггүй дотуур өмд өмсөх хэрэгтэй. Эсвэл бенз өмсөж болох юм. Мөн таны өмсөж буй дотуур өмд хэт бариу байж болохгүйг анхаар. Эс бөгөөс дотуур өмдөн дээгүүр наагуур цаагуур өөх мах хальж ирээд, тун ч таагүй харагдуулах талтай.

Биед таарсан дотуур хувцас

  • Томдсон эсвэл багадаж барьсан дотуур хувцас өмсөж болохгүй. Дээр дурдсанчлан энэ нь илүү махыг гаргаж ирээд, таны зүдэрч бүтээсэн гоёмсог дүр төрхийг сүйтгэх аюултай юм. Тиймээс яг л өөртөө таарсан дотуур хувцсыг сонгож өмсөж байх нь чухал.

Хувцастай тохирсон өнгийн дотуур хувцас

  • Бүсгүйчүүд маань торон хувцас өмсөх сонирхолтой болсон. Энэ тохиолдолд тухайн хувцасны өнгөний ижил өнгийн дотуур хувцас, хөхний даруулга зүүх нь чухал.

Өндөр суудалтай хувцас болон өндөр суудалтай дотуур хувцас

  • Өндөр суудалтай өмд, юбка зэргийг өмсөж байгаа тохиолдолд өндөр суудалтай дотуур өмд өмсөх хэрэгтэй. Энэ нь давхар гэдэс, илүүдэл мах зэргийг дарж өгөх тул таны биеийн галбир сайхан харагдана. Харин намхан суудалтай дотуур өмдийг мөн адил намхан суудалтай өмд зэргийг өмсөхдөө тохируулж өмсөөрэй.

Үл үзэгдэх даруулганы мөр

  • Хөхний даруулганы мөр ямар ч дэгжин дүр төрхийг бусниулж чадна. Тиймээс үүн дээр маш ихээр анхаарах хэрэгтэй.

Цэвэрхэн дотуур хувцас

  • Та нэвт гэрэлтдэг цамц, футволк өмссөн бол тухайн хувцасны өнгөтэй хослох хөхний даруулгыг зүүх хэрэгтэй шүү.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!