Диана гүнжийг загварын хатан байсныг батлах “Crown” кинон дээр дахин бүтээгдсэн хувцаслалтууд

Netflix-ийн “Crown” цуврал цацагдсан эхэлсэн цагаас хойш шуугиан тарьсан билээ. Английн хатан хааны гэр бүлийн амьдралыг ил тод харуулж, маш олон нууцыг ил болгож ирсэн. Мөн Оскарын наадмаас “Шилдэг цуврал” гэх нэр хүндтэй шагналыг ч өөрийн болгосон билээ. Тэгвэл тус кинон дээр Диана гүнж дэгжин хийгээд загварлаг харагдах бөгөөд энэ нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, эргээд Диана гүнжийг үнэхээр тийм гоё хувцасладаг, мэдрэмж өндөртэй нэгэн байсан юм уу хэмээн шалгахад хүргэсэн байна. Хамтдаа цаг хугацаагаар аялж, Диана гүнжийн өдөр тутмын хувцаслалт ямар байсныг олж мэдэцгээе.

Диана гүнж Харри ханхүүтэй хамт гадаа сууж байна (1986 он)

Харин кинон дээр гүнжийг ижил хувцастайгаар Букингемийн ордонд ролькоор гулгаж буйгаар дүрсэлж гаргажээ

Диана Спенсерийн 1981 онд Бондын “For Your Eyes Only” киноны нээлтэнд өмссөн улаан даашинзыг ч мөн кинон дээр өмссөн байдалтайгаар дүрслэн гаргасан байдаг.

Мэдээж гүнжийн хуримын даашинз

Диана Спенсер 1981 онд тус цэцэгтэй цамц бүхий хослолыг өмссөн байдаг. Харин кинонд Диана гүнж энэхүү хослолыг өмссөн байх үед ханхүү Чарлез түүнтэй танилцахаар шийдэж эхний алхмыг хийдэг.

Диана гүнжийн 1983 онд Сидней хотод өмсөж байсан цэнхэр даашинз “Crown” кинон дээр ч мөн гардаг.

Австралийн Перт хотод зочлох үеэр гүнжийн өмссөн ягаан даашинзыг кино багийнхан чадварлаг дуурайлган бүтээсэн байдаг.

Диана гүнж, ханхүү Чарльз нарын Австралийн Айерс Рок хотод айлчлахдаа өмссөн хувцсыг тэр чигт нь дуурайлгаж, кинонд ашиглажээ.

Диана гүнж Австралийн Ерөнхий сайдтай уулзахдаа өмссөн зөөлөн цэнхэр өнгийн даашинзыг ч мөн кинонд оруулж өгөхөө мартсангүй.

Дианагийн 1986 онд Австри улсад айлчлах үеэр өмссөн улаан судалтай хослол тун ч алдартай. Тус хослолыг бага зэрэг өөрчилж, кинонд оруулж өгсөн байна.

Гүнжийн даашинзыг дуурайлгаад зогсохгүй хосуудын дулаахан гэр бүлийн уур амьсгалыг ч давхар гаргасан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!