Энэ иллэг таныг үрчлээснээс үүрд салгах болно!

Хүн болгон залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэвч цагийн эрхэнд үрчлээс гэгч зүйл хүссэн хүсээгүй бий болдог билээ.Тэгвэл та ердөө халбага, тос болон усны тусламжтайгаар үрчлээнээс салах боломжтой гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Бид өнөөдөр та бүхэндээ үрчлээс арилгах гайхалтай иллэг болон маскыг танилцуулахаар бэлтгэлээ.

Үрчлээс арилгах иллэг

Орц:

  • Оливын тос – 1 аяга
  • Халуун ус – 1 аяга
  • Халбага – 1 ширхэг
  • Салфетка – 1 ширхэг
  • Жүржийн шүүс – 1 стакан

Бэлтгэх арга: Та эхлээд стакантай жүржийн шүүсээ уугаарай. Халуун усанд халбагаа дүрж, халаана. Хангалттай халсан гэж үзвэл халбагаа салфеткиар арчаад, оливын тосонд дүрээрэй.

Одоо харин тостой бүлээн халбагаараа нүүрээ даран, иллэг хийнэ. Ингэхдээ нүүрний арьсаа халбагаар хоёр тийш нь татах хэрэгтэй. Та эхний өдөр 1 минут орчим халбагаар иллэг хийж, дараагийн өдрөөс нь ахин 1 минут нэмж, иллэгээ үргэлжлүүлэн хийгээрэй.

Үрчлээс арилгах маск

Орц:

  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Оливын тос – 1 цайны халбага
  • Нимбэгний шүүс – 1/2 цайны халбага
  • Цайны навч – 1 цайны халбага

Бэлтгэх арга: Бүх орцуудаа нэгтгэж, хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хатмагц нь угааж арилгах аж. Харин өглөө нь та нүүрээ сайтар ажиглаж, энэхүү маск танд харшил өгч байгаа эсэхийг хараарай. Хэрэв нүүр тань улайж, загатнаж байвал, хэдэн өдрийн дараа ахин хэрэглээд үзэхийг зөвлөе. 10 хоногийн дараа гэхэд үр дүнгээ үзүүлж, үрчлээс тань бүдгэрч, арьс тань чангарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!