Гал тогоог үргэлж цэвэрхэн цэгцтэй байлгах суут аргууд

Гал тогоо амархан бохирдож, эмх цэгцээ алддаг. Тиймээс эзэгтэй нар маань хэзээ ч дуусахгүй гэрийн ажлаа хийсээр өдөр бүхнийг завгүй өнгөрүүлнэ. Тэгвэл одооноос гал тогоогоо бидний танилцуулж буй аргуудаар нэг удаа цэгцэлчих. Ингэснээр гал тогоо тань амархан замбараагүй болж, бохирдохгүй юм. Цэвэрлэхэд ч их цаг хугацаа шаардагдахгүй. Ямагт цэвэрхэн, цэгцтэй байх болно.

Амтлагчууд хийдэг савтай болоорой

Гал тогооны тавцан дээр олон зүйл овоолж болохгүй. Эзэгтэй нар маань ихэвчлэн төрөл бүрийн савтай амтлагчуудаа тавцан дээрээ тавьчихдаг. Ингээд л замбараагүй байдал үүсч байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд амтлагчуудаа хийдэг сав эсвэл жижигхэн цэвэрхэн тавцантай болчих. Хэрэглээд л тэндээ тавиад сурчих юм бол ямагт цэгцтэй байх болно.

Нэмэлт тавцан гарга

Ийм жижиг нэмэлт тавцангууд айлд маш их хэрэг болдог. Аяга тавгаа дээр дээр нь овоолж, замбараагүй харагдуулах гэсний хэрэггүй. Харин оронд нь ийм цэвэрхэн нэмэлт тавиур аваад тавьчих.

Тугалган цаас, калькин цаас зэргээ бичиг хэргийн босоо тавиурт хий

Айл бүрт хэрэглэхээ больчихсон бичиг хэргийн босоо тавиур байдаг даа. Үүнийгээ одооноос ашигтай байдлаар хэрэглээрэй. Тавиураа шүүгээн дотроо байрлуулаад дотор нь энд тэндгүй тарж явдаг тугалган цаас, калькин цаас зэргээ хийж болно.

Хайруулын тавганы тавиуртай болоорой

Хайруулын тавгуудаа дээр дээр нь давхарладаг цаг ард хоцорчээ. Үүний оронд хайруулын тавганы тавиуртай болохыг зөвлөж байна. Энэ нь илүү цэгцтэй харагдуулна.

Хоолны халбага хэрэгсэлээ өлгө

Гал тогооны нэгээхэн хэсэгт өлгүүр тогтоож, хоолны халбага, хутгуур зэргээ өлгөөрэй. Илүү цэгцтэй төдийгүй ашиглахад хялбар байх болно.

Савны тагнуудыг цэгцтэй байлгах арга

Савны тагуудаа хаана хийхээ мэдэхгүй энд тэнд хөглөрч явна уу? Тэгвэл гал тогооны шүүгээний хаалгандаа тавиур тогтоогоод тагнуудаа тавьж байгаарай.

Сонгино, ногоогоо хадгалах арга

Ногоог зөв хадгалахгүй бол амархан суларч, хэрэглэх аргагүй болж ирдэг. Сонгино, төмс зэрэг ногоог хадгалахдаа гал тогооны шүүгээнд хуурай сэрүүн газар бичиг хэргийн торон саванд хийж хадгалж байгаарай.

Дүрдэг цайнуудаа хадгалах санаа

Цай тус бүрээ гаргаж ирээд, цэгцтэй нэг саванд хийхийг зөвлөж байна. Маш амар хялбар төдийгүй цэвэрхэн цэгцтэй байдаг.

Хоолны сав хадгалах

Хоолны савнуудаа цэгцтэй байлгах гоё санааг хүргэж байна. Тасалгаа бүхий шургуулга гаргаж, үүндээ хоолны савнуудаа хадгалж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!