Нэг стакан каш, хоёр стакан таргаар хамгийн амттай бялууг хийцгээе

Сүүлийн үед манай эзэгтэй нар өөрийн гараар амттан, бялуу ихээр хийх болсон. Үнэхээр мундаг шүү. Тэгвэл та бүхэндээ өнөөдөр хялбархан орцоор амттай бялуу хийх аргыг танилцуулж байна. Дагаж хийгээд үзээрэй.

Орц:

  • Каш – 1 стакан
  • Элсэн чихэр – 1 стакан
  • Тараг – 2 стакан
  • Ургамлын тос – тал стакан
  • Гурил – 1 стакан
  • Хөөлгөгч – 1 амны халбага
  • Какао – 2 халбага

Хийх арга:

Каш, элсэн чихэр, тараг гурваа хольж бэлтгэнэ. Үүнийгээ хөөлгөж цааш тавих бөгөөд кашаа хөөгөөд ирмэгц дээр нь ургамлын тосоо нэмээрэй.

Одоо гурил болон хөөлгөгчөө зуурмаг дээрээ хийх бөгөөд гурилаа халбагаар бага багаар хийж хутгана. Ингэхдээ хоёр халбага гурил үлдээнэ. Одоо зуурмагаа хоёр тэнцүү хэсэгт хувааж, аяганд хийгээрэй. Эхний аягатай зуурмагтаа авч үлдсэн хоёр халбага гурилаа хийж хутгах бол, үлдсэн зуурмагтаа хоёр халбага какоагоо хийнэ.

Ингээд бялуу жигнэх савандаа зуурмагаа сөөлжүүлэн асгаж, зурагт үзүүлсэнтэй ижил болгоорой.

Үүн дээрээ нарийн модоор хөнгөн чимэглэл хийж, илүү үзэмжтэй болгоно.

Бялуугаа 190 хэмд 40-50 минут жигнэж болгоорой. Та бялуундаа өөрийн дуртай шоколад, самар, хатаасан жимс зэргийг хийж илүү баяжуулж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!