Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын дарга болжээ

Эх үрсийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ШӨХТГазрын даргын оронд нэг өдөр ажиллахаар болсон байна.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэгжүүлж буй “Монгол улсад тулгамдсан 76 асуудал”-ын “Хүүхэд хэрэглэгч” асуудал дээр байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ-ийн хамт ярилцлага хийлээ.

Мөн Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч учраас тэдний эрх ашиг зөрчигдөж байгаа юу, хүнсний аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэдэг асуудал дээр хяналт шалгалт тавихаар, 05 дугаар сарын 31-ний өдөр Б.Бат-Эрдэнэ даргийн ажил үүргийн нэг өдөр орлон ажиллахаар боллоо. Ээжүүд та нар маань хамт байгаарай” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!