УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүү загвар өмсөгч Б.Ялгуунтай хуримаа хийхээр болжээ

Нэгэн цагт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд явсан Н.Номтойбаяр саяхан суллагдсан билээ.

Тэрээр гурван эхнэрийн дөрвөн хүүхэдтэй бөгөөд ирэх зун том хүү Н.Мөнгөншагайгаа гэрлүүлэхээр болсон бор шувуу нисэлдэх боллоо.

Түүний бэрээр загварын тайзнаа энхрий ялдам төрхөөрөө алдартай Б.Ялгуун сонгогдоод байгаа юм. Олон улсын загварын тайзан дээр алхаж, гадны брэндийн Монгол нүүр царай болсон бүсгүйд хүү Н.Мөнгөншагай хөл алдан гүйж, өөрийн болгоод гурван жилийн нүүр үзэж буй юм.

Н.Мөнгөншагай айл өрх толгойлох нас биед хүрсэн учраас хуримыг нь хийлгэхээр болж буй бөгөөд өдгөө батлан хамгаалах яаманд дунд шатны удирдлагын ажил хийж байгаа.

Харин түүний найз бүсгүй Б.Ялгууны олон залуусын харж явдаг үзэсгэлэнтэй бүсгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!