Жүжигчин Ж.Баясгаланг түшиж хөл дээр нь босоход үргэлж дэм болж яваа үзэсгэлэнт бүсгүй

Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон олон хүнд үлгэр дуурайл, урам зориг өгч яваа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, продюсер, энтрепренер залуу бол Ж.Баясгалантай.

“Тайчигч хөвгүүд ба саарал гудамж“, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Бодлын хулгайч“, “Үргээлэг” киноны продюсероор ажилласан тэрээр СУИС-ийг дүүргэж, тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.

Геологич мэргэжилтэй аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьснаар бизнесийн салбарт мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй юм.

Өдгөө Ж.Баясгалан хөгжлийн ялгаатай иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран ажиллаж байна.

Ж.Баясгалан одоогоос дөрвөн гаруй жилийн өмнө мото спортоор хичээллэж байгаад ocoлд opж, xүнд xaгaлгaaг даван гарсан билээ. Тэрбээр заяаны ханиараа Э.Мөнхтуяа гэх үзэсгэлэнтэй бүсгүйг сонгосон бөгөөд xөл дээрээ босоход нь үргэлж дэм болж яваа юм.

Тэрээр осолд орсны дараа эмнэлэгээс гараад нэгэн илтгэлдээ: “Өдий болтол миний хажууд байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй. Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн.

Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон.

Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үpчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүpэгтэй би НӨХӨР ХҮН.

Би үxэлтэй тэмцээд ч болов амьдарна. Би эцсээ xүpтэл тэмцэнэ. Амьдрах, амьдрахдаа чанартай амьдарна” хэмээн ярьж байсан удаатай.

Түүний хань Э.Мөнхтуяаг олон нийт үзэсгэлэнтэй, хүчирхэг эмэгтэй хэмээдэг. Түүнийг энэ бүхнийг даван туулахад дэргэд нь түүний хань, үрсийнх нь ээж л хүч нэмэн түшиж ирсэн билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!