10-р сарын ордуудын зурхай. Хувь тавилан танд ингэж хэлж байна!

2018 оны аравдугаар сард од эрхэс юу гэж зөвлөнө вэ? Хайр дурлал, гэр бүл, ажил мэргэжил, сэтгэл санааныхаа талаар шинэ сард таныг юу хүлээж байгааг энэхүү зурхайгаас мэдэж аваарай. Таныг энэ сард ямар адал явдал хүлээж байгаа бол?

Хонь

Энэ сарын эхэнд болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Жүжиг, уран сайхны салбарт ажилладаг эсэхээс үл хамааран та бүгдийг уран сэтгэмж дуудах болно. Чухал ажил болон төслөө хийж гүйцэтгэвэл үр дүн нь сайн байна. Холын замд гарахдаа жолооны ард болгоомжтой бай.

Ажлыг цаг тухайд нь хийснээр та өөрийнхөө гаргасан ахиц дэвшилдээ маш их сэтгэл хангалуун байх болно. Од гарагсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Ганц бие хүмүүс шинэ хүмүүсээс өөрийн хайртыг олно. Гэр бүлтэй хүмүүсийн романтик харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно.

Сарын дунд үед бизнесийн ажил хэрэг, гэрээ хэлэлцээр саадгүй явагдана. Найз нөхөдтэйгээ харилцахад болон сексийн харилцаанд таатай үе. Түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсч болзошгүй. Зарим нь шинэ хайртай учрах бөгөөд өндөр хүсэл тэмүүлэлтэй байна.

Энэ сарын сүүлээр хэн нэгэн хүн ч юм уу нөхцөл байдал таны итгэл үнэмшлийг сорих болно. Үүнд тэвчээртэй, хүлээцтэй зангаар ханд. Үгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсч магадгүй. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учрана. Гэхдээ энэ нөхцөл байдалд таны хуримтлуулсан мэдлэг чадвар танд хэрэг болно.

Ажилдаа дур сонирхолтой байдал цагийг үр бүтээлтэйгээр ашиглах чадвар тань ажлын үр дүнд таатайгаар нөлөөлөх бололтой. Харин хувийн амьдралд таагүй асуудал үүсч, та хууртагдаж магадгүй байна. Шинэхэн хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсөж болзошгүй.

Үхэр

Энэ сарын эхээр таныг төлөвлөгөөгөө үндсээр нь өөрчлөхөд хүргэх таагүй мэдээ дуулдаж болзошгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар. Танд ямар ч асуудал тулгарсан та амархан даван туулах болно. Гэнэтийн осол гэмтлээс хамгаалахын тулд тайван байх хэрэгтэй.

Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Од эрхэсийн ерөнхий чиг хандлага таны бие махбодийн эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Сарын дунд үед албан тушаалд тань ахиц гарч, шинэ ажлын санал ирнэ.

Бага зэрэг өвчтэй эсвэл архаг өвчиндөө зовж байгаа бол өвөрмөц эмчилгээний арга хэрэглэвэл үр дүнтэй байж болох юм. Од гарагсийн янз бүрийн тохиолдлууд нийлээд танд асуудал учруулах бөгөөд та нөхцөл байдлыг сайжруулах бүтэлтэй зүйл нэгийг ч хийж чадахгүй.

Механик багаж хэрэгсэлтэй ажиллах бол туйлийн сонор сэрэмжтэй бай. Сарын сүүлээр зугаа цэнгэл болон дэмий зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийж таны өмнө тулгарах аливаа саад бэрхшээлд бэлэн бай. Орлого орж ирэхэд бэрхшээлтэй болно. Хамт ажиллагсадтайгаа хайрын холбоо тогтоох нь хатуу хад мөргөхтэй адил болно.

Ганц бие хүмүүсийн ялангуяа эрчүүдийн хувьд орчин тойрны үйл явдлууд урьдчилан тааварлах боломжгүй мэт хөл толгой нь мэдэгдэхгүй санагдана. Хэрэв та ажилдаа идэвхитэй илүү сонор соргог байж чадвал алдаа гаргахгүй. Хэрэв та өөрийгөө авч байгаагаасаа илүү цалин авах чадвартай гэж үзэж байгаа бол одоо хөдлөх цаг нь болжээ.

Ихэр

Энэ сарын эхээр чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо бүү найд. Энэ нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Уран бүтээлч байдал болон сексийн чадавхи аажмаар нэмэгдэнэ. Хосуудын харьцаа сайжирна. Гудамжинд жолооны ард болгоомжтой бай. Бэртэл гэмтэл авахаас болгоомжил.

Ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэхгүй байх, хүчээ ухаалаг зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын дунд үе харилцаа холбоо тогтоох, түнштэйгээ ярилцах, найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд хөгжилдөн зугаацахад тааламжтай үе. Романтик мөч эсвэл гэрлэх санал тань эерэг хариултыг хүлээн авах болно.

Сарын сүүл рүү од эрхсийн таагүй байрлал таныг шийдэмгий, цэгцтэй бодолтой байхыг сануулж байна. Осол аваарт орох магадлал өндөр байна. Хөрөнгө өв залгамжлах болон бизнесийн сайн хамтрагчтай болсноор санхүүгийн хувьд азтай байх болно. Хайр дурлал романтик уулзалтанд тааламжтай.

Эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд хоолны дэглэм барихад гэмгүй. Гэр бүл болохоор төлөвлөж байсан бол сайхан мэдээ сонсоно. Зориг зүрхээр томоохон ажлын үзүүрээс барьж авч ард нь гарах гэсэн тэмүүлэлд төвөг учирч мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж ч мэдэх юм.

Мэлхий

Энэ сарын эхээр амьдралд тань будлиан үүсгэж болзошгүй хүнтэй болгоомжтой ханд. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн, өмнөх гэрээгээ зөрчвөл хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ. Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй.

Таны тэсвэр тэвчээр чинь хазайсан байдлаас гарах, сэтгэлийн хатыг бий болгоход тус болно. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж, согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Сарын дундуур ч сөрөг хандлагуудтай тул албан хаагчид удирдлагатайгаа муудалцаж ажлаа солих тухай бодож магадгүй.

Өөртөө итгэх итгэл бол амжилтын гол түлхүүрүүдийн нэг юм. Иймээс сэтгэлээр бүү уна. Хувийн амьдрал хайр сэтгэлдээ хангалттай цагийг зарцуулаарай. Зугаа цэнгэл архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Ажлаа зохицуулаад гэрийн ажлыг хийж дуусгахад цаг гарга.

Ойр дотныхонтой муудалцсан харьцаагаа залруулж уучлал гуйх болно. Энэ сарын сүүлээр гадаад харилцааны ажил эрхэлдэг бол ажил бүтэмжтэй сайн байна. Бизнесийн арилжаа наймааны хувьд сайн сонсогч байх нь танд амжилт авчрахаас гадна үйлчлүүлэгч тань яг юу хүсээд байгааг ойлгоход танд туслах болно.

Ажил хэргийн түншүүд чинь таныг төөрөлдүүлэхийг хүсч байна. Хууч өвчний улмаас ядрах шинжтэй байна. Дэглэм барьж өөрийн эрүүл мэнд сайн сайхан байдлаа сайжруул. Од эрхсийн хадлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт болон хэрэгжүүлэлтээ хойшлуул.

Арслан

Энэ сарын эхээр өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Дотны хүнтэй холбоотой харилцаа мухардалд орж болзошгүй. Гэр бүлдээ анхаарлаа хандуулаарай. Архаг өвчин хүндэрснээр байдлыг улам хүндрүүлнэ. Амьсгалын зам ба амны хөндийн халдварт өвчин тусч болзошгүй.

Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Сарын дунд үед ажил дээрээ санаачилсан зүйл чинь амжилт олоход тун ойр байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын явдалд өсөлт болон сайн зүйлүүд ирнэ гэдгийг урьдаас мэдсэн байна.

Таны найз нөхөд танилын сүлжээ өргөн болно. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Энэ сарын сүүлээр зарим хүмүүс дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай. Та уйтгарлаж, таагүй болно. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Төсөв хөрөнгөндөө анхаарлаа хандуул. Бусдыг аялдан дагах хэрэггүй. Санхүү, өмч хөрөнгө, үнэ цэнэтэй зүйлсдээ онцгой анхаарал хандуул.

Охин

Энэ сарын эхээр томоохон ажил хийх чадвартай байна. Та эхэлсэнээ бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Сөргөлдсөн талтайгаа хэл амаа ололцоход амархан байна. Хувийн асуудлаа хөөцөлдөн эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Ганц бие бол сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна.

Гадуур гарч мөнгөө үрэхээс болгоомжил. Гэр бүл эцэг эхдээ олон цаг гарга. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь танд баяр баясгалан авч ирнэ. Сарын дунд үед таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Ингэж чадвал ямар нэгэн саад тотгор гарахгүй бөгөөд хүн бүр танд тааламжтай хандаж, дотно харилцаа үүснэ.

Санаачлагыг олдох бүрт нь өөрийн талд ав. Зарим ажил санаснаар болохгүй бол зүгээр л хаяж сур. Од эрхэсийн үл ойлгогдох нөлөө багасах тул ухаанлаг байх юм бол амжилтанд хүрэх болно. Энэ ордны хосууд бие биедээ сайхан мэдрэмж төрүүлнэ. Сарын сүүл рүү зарим бизнес эрхлэгч нарт гадаад, дотоодод бараа худалдаалах ажлын санал ирж магадгүй. Өөрийн эрүүл мэндийг онцгой анхаар.

Өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлэхийн тулд бие махбодийнхоо хэрэгцээг сайтар таньж мэдэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй хайрын холбоо тогтоох эсвэл заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Та болон хайртай хүн тань санал зөрөлдөөнтэй байсан ч оргилсон хайраар бялхана. Материаллаг байдал өөрчлөгдөж мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Зөв сонголт амьдралд чинь эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно.

Жинлүүр

Энэ сарын эхээр орчин үеийн бизнесийн тоног төхөөрөмжийг шинээр ашиглахын тулд мөнгө зээлэх хэрэгтэй бол тэр нь зөв байж болох юм. Таны эргэн тойрон сансрын энерги хуримтлагдана. Мөн биологийн чадвар өсөх болно. Та шинээр найз нөхөдтэй болж, өөрийн нийгмийн хүрээллээ тэлэх, үзэл бодол нэгтэй хүмүүстэй нэгд.

Хэтэрхий хардаж сэрдэх нь таныг хайрттайгаа үнэн сэтгэлээсээ харьцахад саад учруулж, төөрөгдөлд оруулна. Муу санасан хүмүүсийн өдөөн хатгалгаас нэр хүндээ хамгаалж авч үлдэхийн тулд та бүхий л хүч чадлаа зориулах бололтой. Энэ сарын дундуур найз нөхөдтэй холбоотой урам хугалсан гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй.

Хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Учир нь хэрүүл маргаан, ширүүхэн зөрчилдөөн үүсч болзошгүйг од эрхэс анхааруулж байна.

Сарын сүүл рүү эрч хүч тань буурч магадгүй тул нүүрс усаар баялаг эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Түргэн хоолноос аль болох татгалзаарай. Эрүүл мэнд муутай хүмүүс болгоомжтой байх шаардлагатай. Та өөрийгөө сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт чихэрлэг хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах ундаа уух хэрэггүй.

Хилэнц

Энэ сарын эхэнд гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Та өөртөө байгаа мөнгөөрөө наймаа хийхээс татгалз. Ажиллах чадвар нэмэгдсэнээр нэр хүнд бэхжих болно. Аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Дурлалт хосууд хагацал амсч болзошгүй талаар од эрхэс анхааруулж байна.

Гэр бүлийн харилцаанд хүндрэл учруулна. Хайртай хүнтэйгээ ширүүн маргалдахад хүргэж болзошгүй байна. Сарын дунд үед од эрхэс танд сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, хянахыг анхааруулж байна. Хууль сахиулах байгууллага эсвэл удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна.

Таны оюун ухаан эмх цэгцтэй болж төвлөрөлт тань сайжирч анхаарлаа төвлөрүүлэх чадвар тань өснө. Ганц бие хүмүүс хайртай учрах магадлалтай. Нууц хайр дурлалын явдал сонирхолтой байж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь өдөр ирэх тусам сорсоор байдгийг сана. Хэн нэгэнтэй өнгөрсөн цаг хугацаанд асуудалтай байсан бол одоо энэ харилцааг сайжруулах цаг нь болжээ. Аялалд гарах эсвэл зочид хүлээн авахад тохиромжтой. Олон хүн эрүүл мэндээ эрсдэлд оруулж болно. Аюултай спортын төрлөөр хичээллэх хэрэггүй.

Нум

Энэ сарын эхээр ужиг өвчин сэдэрч болзошгүй. Хардалтаас болж хосуудын харьцаанд хүндрэл үүснэ. Гэр бүлийн гишүүд болон ажилынхантайгаа муудалцах ба санхүү мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай. Олон нийтийн ашиг сонирхол, хууль журамтай холбоотой асуудлууд ялангуяа үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд саад болон удаашрал гарна. Бизнесийн гэрээ хэлэлцээр удаан явагдана.

Сарын дунд үе ч эрүүл мэндэд аюултай тул од эрхэс таныг олон хүн үймж шуугисан газар болон найр наадмаас холуур явахыг анхааруулж байна. Од эрхэсийн таагүй байрлалын улмаас санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Арилжааны аливаа ажиллагаа бүтэлгүйтлээр төгсөнө.

Гэмтэж бэртэхээс сэргийлэн өндөр газар болон харанхуй газраар явахгүй байхыг хичээ. Таны итгэж байсан хүмүүс хуурмаг, тэрслүү үзэл гаргаж болзошгүй. Сарын сүүл рүү та санхүүгийн байдалдаа эмх замбараатай байдлыг бий болгох хэрэгтэй. Хашир болгоомжтой байж өөрийн гэсэн мөн чанараа хадгалж байх нь амжилтыг тодорхойлно.

Одоогийн байгаа амьдралаа эмх цэгцтэй болгож бүтээлч байдлыг бий болгосноор оддын энерги тань руу тусч, сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Машин заавал барих хэрэгтэй бол анхааралтай байхад илүүдэхгүй.

Зугаа цэнгэл архи дарснаас аль болох хол байхыг хичээ. Бясалгал таныг тайвшруулах болно. Хэрэв танд чөлөөт цаг гарвал олны үйл ажиллагаанд сайн дураар оролцоорой. Эрсдэлтэй алхам хийж мөрийтэй тоглож азаа туршихыг хүснэ. Гэвч аз түшихгүй л болов уу.

Матар

Энэ сарын эхээр та шинэ зорилгоор цэнэглэгдэх болно. Хамтарсан санхүү эсвэл бизнестэй тань холбоотой ажил үүргүүд амжилттай болно. Шийдэгдээгүй зарга, төлбөр олголтын асуудлаар танд ашигтай шийдвэрийг шүүх гаргах болно. Хайртай хүнтэйгээ харьцахдаа хүлээцтэй байгаарай.

Хайр дурлалын адал явдал ба гэр бүлийн үүргийнхээ аль нэгийг сонгох сонголт тулгарна. Дотно нэгэнтэй сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх чин сэтгэлийн яриа өрнөж магадгүй. Бусдыг зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал. Эрүүл бус хоол хүнсний хэмжээ, согтууруулах ундааны хэрэглээндээ анхаар.

Энэ сарын дунд үеэс ажилтай тань холбоотой шинэ асуудлууд гэнэт гарч ирж болзошгүй. Та ямар нэгэн асуудалтай нүүр тулах болон будлианыг шийдвэрлэх ёстой нөхцөл байдалд орж болно. Та амархан ядарч, биений тань энд тэнд өвдөж байгаа бол та илүү тайван унтах хэрэгтэй.

Ардын уламжлалт аргаар биеэ тэнхрүүлэхэд үр дүнтэй. Сарын сүүл рүү сөрөг байдал голчлох бололтой. Дотно хүмүүстэйгээ харилцахдаа шударга бус байдалтай тулгарч, улмаар харилцаа хүндрэх бололтой. Гадна ертөнц бага зэрэг дайсагнах тул бага зэрэг үүрэндээ нуугдах хандлага гаргаж магад.

Дээгүүр албан тушаал бүхий хүмүүстэй харьцах нь бага зэрэг осолтой байх тул болж өгвөл тэднээс хол бай. Та мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд худалдан авалт хийхээс татгалз. Архины хэрэглээ болон хэт их өөх тостой хоол идэхээ хоригло. Эрүүл мэндийн дэглэм барихаар хичээ. Эрүүл хөнгөн зууш сонгон хүслээ хязгаарлаарай. Халдвар авч, эсвэл ханиад хүрэх эрсдэлтэй.

Хумх

Сарын эхэн үед таныг сонирхолтой уулзалт болзоо хүлээж байна. Энэ үед бүх стресс дарамт үгүй болж сайхан мэдээ хүлээн авах болно. Бие тань бага зэрэг тавгүйрхэж мэднэ. Хоол ундандаа анхаар. Хайртай хүнтэйгээ маргалдах хэрэггүй. Харилцаагаа бэхжүүлэх нь ашигтай.

Ганц бие хүмүүс сохор болзооноос сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ. Сарын дунд үед ашиг гарахаар ажил эхлэхэд тохиромжтой. Гэр бүл болон ажил хэрэгт тань зөрчилдөөн гарч болзошгүй бөгөөд аливаа шийдвэр гаргахад хэцүү байх болно. Дотоод сэтгэлээ сонсож, зөн билгээ дагахад алдахгүй.

Хэрэв та хэтэрхий их мөнгө үрвэл санхүүгийн асуудал таны санааг удахгүй зовоож эхлэх ч зүгээр л цаг хугацааны асуудал байх болно. Энэ сарын сүүл рүү зугтсан ч асуудлууд чамайг дагасаар л байх болно. Хуурмаг нөлөөнүүдээс болж ямар нэг өөрчлөлт гарна.

Санхүүгийн байдалдаа хяналт тавих нь амин чухал. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирсэнээс эрүүл мэнд чинь сайжирч ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Зөн билэг сониуч зан, бүтээлч сэтгэлгээ өндөр байгаа тул шинэ чадвар олж авах, өөрийн сонирхолын дагуу сургалтанд суух, мэддэг зүйлээ бусдад хуваалцахад таатай үе.

Загас

Энэ сарын эхэнд од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Ажилдаа ямар нэг алдаа эндэгдэл гаргахаас сэргийл. Хийж дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Гэмтэл бэртэл, шарх түлэгдэлт, арьсны өвчин тусах магадлалтай байна. Гэр бүлдээ асуудал үүсэхээс сэргийл.

Ажил олгогчтой холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх болон бизнесийн стратегийн уулзалтыг хийхэд тохиромжтой цаг үе. Сарын дунд үед зөн совин нэмэгдэнэ. Бясалгал хийх мөргөл үйлдэх нь танд амарч, оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Маргалдаан зөрөлдөөнөөс зайлсхийн, бодлоо цэгцэлж эрч хүчээ сэргээ.

Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа хэт дипломат байх нь цаад хүндээ сайнаар нөлөөлж чадахгүйд хүргэнэ. Яг одоогоор таньд романтик харилцаа үгүйлэгдэж байна. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газраа хайр сэтгэлтэйгээ учирч болно. Маш олон сэтгэл татам саналууд гарч ирэх хэдий ч гэр бүлийнхэн болон найзууддаа цаг заваа зориулах нь ухаалаг алхам байх болно.

Эрүүл мэндийнхээ төлөө тайвширч амар. Сарын сүүл рүү ододын ертөнцөөс дэмжлэг авч бие махбод тань эрч хүчтэй байна. Түншүүдийн харилцаа таатай байж хамтдаа амжилт өөд тэмүүлэх хэдий ч гэнэтийн санал зөрөлдөөн асуудлыг өөр тийш нь эргүүлэх юм уу эсвэл танд ашиггүйгээр шийдэгдэж болзошгүй.

Эрүүл мэндээ анхаар. Шинэ жимс хүнсний ногоо ихээр хэрэглэх нь чухал. Ямар нэгэн зовиур байгаа бол хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүл. Хайр сэтгэлийн харьцаа хэрүүл маргаан эсвэл бие биенээ үзэн ядсанаар дуусах магадлалтай. Хүүхэдтэй холбоотой хэцүү нөхцөл байдал үүсч магад.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!