Тахианы махан бөмбөлөг байцаатай хольж идээрэй. Хамгийн амттай, тэжээлэг бөгөөд таныг гайхалтай тураах хоол болно!

Турах гэж байна гээд хамаагүй хоолоо сойж, хэт өлсөж огт болохгүй. Энэ нь таныг маш их стресс бухимдалд оруулж, турах ч биш эсрэгээрээ таргалуулах сөрөг талтай юм. Тиймээс хоолоо зөв идэх хэрэгтэй. Харин бид таны эрүүл болоод тураах хооллолтын меню-д нэгэн шинэлэг хоолыг санал болгож байна. Та энэхүү хоолыг бэлтгэж, гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай.

Орц:

  • Тахианы татсан мах – 300 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лоолийн соус – 2-3 халбага
  • Ус – 1 литр
  • Давс, перец – амталгаагаар
  • Лаврын навч – 1 ширхэг
  • Байцаа – өөрийн хүссэнээр
  • Өргөст хэмх – өөрийн хүссэнээр

Бэлтгэх арга:

  • Луувангаа үрж, сонгиноо жижиглэж хэрчинэ. Үүнийгээ махтайгаа хольж, давс перецээр амтлаарай.
  • Махаа гарандаа таслан авч бөөрөнхийлж бэлтгэнэ.
  • Усандаа улаан лоолийн соусаа хийж хутгаарай.
  • Үүндээ навч навчаар нь салгасан байцаа, хэрчсэн өргөст хэмхээ хийж буцалгана.
  • Дээр нь бөөрөнхий махаа хийж, чанаарай.
  • Шөлөндөө давс, перец болон лаврын навч хийж амтлана.

Ингээд таны амттай хоол бэлэн болох юм. Калор багатай, амин дэмээр баялаг энэхүү хоол нь амархан шингэж, таныг турахад туслах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!