Хосуудын харилцаанд ан цав суулгадаг хамгийн том алдаанууд

Хүмүүс үлгэр, кинон дээр гардаг хайрыг мөрөөдөж хуримаа хийж, хамтын амьдралаа эхлүүлдэг. Гэсэн ч тэдний хүсч мөрөөдөж байсан зүйлс эсрэгээрээ тохиолдож, хэт их зүйл хүлээж, сэтгэлд нь хүрэхгүй эцэстээ хосуудын харилцаа хөндийрнө. Амьдрал хэзээ ч кино шиг байдаггүй. Муудалцах, нэг нэгэндээ гомдох өдрүүд ч бишгүй олон тохионо. Хэдий тийм байлаа ч хийж болохгүй үйлдэл гэж бий. Эдгээрийг л хийхээ больчиход хосуудын харилцаа аз жаргалтай болж эхэлдэг байна.

Сошиалд донтох

Гэртээ хариад л утсаа бариад суучихдаг уу? Тийм бол өөрийгөө сошиал, гар утас зэрэгт донтож гэж ойлгож болно. Энэ нь хосуудын харилцаанд сөрөг нөлөөтэй бөгөөд удахгүй бие биенээсээ хөндийрсөн болохоо ойлгоно. Тиймээс өөрийгөө бас харилцаагаа аврахын тулд гэртээ гар утас ашиглахгүй байх эсвэл ашиглах цагийн хуваарь гаргах гэхчлэн зохицуулаарай.

Дэндүү завгүй

Гэр бүл, хайртай нэгэндээ цаг зав гаргахгүй байх нь хамгийн хортой. Нэг анзаарахад ганцаараа хоцорсон байх вий. Иймд ямагт гэр бүлээ нэгдүгээрт тавьж, ажлаа хойшлуул.

Эхнэр/нөхрөө дэмжиж, урмын үг хэлдэггүй

Та хамгийн сүүлд хэзээ хайртдаа зөөлөн дулаан үгс хэлсэн бэ? Хань тань зөв зүйл хийсэн бол магт, заримдаа сайхан харагдаж байгааг нь хэл, зарим нэг зүйлийг нь магт. Энэ мэтчилэн чихэр мэт үгсийг нэг нэгэндээ чулуудаж байх нь харилцааг шинэхэн хэвээр хадгалах нэгээхэн нууц юм.

Ярилцдаггүй

Энгийн зүйлс нэгнээсээ ёс болгож асуухаас, түүний асуудал, сэтгэл санаа хэр байгааг тоодоггүй. Энэ нь хосуудыг тун ч удахгүй нэгнээ орхиход хүргэх гэмтэй. Одооноос хайртаасаа бүхнийг асууж, яриул. Ажил нь хэр байсан, сүүлд үзсэн киноны аль хэсэг таалагдсан, ямар хоол идэхээр аз жаргалтай болдог гээд л сонирхолтой бүхнийг ярилцаж харилцаагаа сэргээгээрэй.

Муухай үгээр дайрч давшлах

Мэдээж заримдаа уур хүрч бухимдана, хийж байгаа үйлдэл бүр нь асуудал үүсгээд хэцүүхэн байдал бий болно. Гэсэн ч тэр үед биеэ бариад уурласан ч таагүй үгс хэлж болохгүй. Зөв уурлаж сурах ч бас их чухал шүү.

Огт итгэдэггүй, үргэлж хардана

Хайртай гэсэн ч огт итгэдэггүй, үргэлж хардаж сэрдэнэ. Ийм харилцаа хэзээ ч аз жаргалтайгаар удаан хугацаанд үргэлжилдэггүй. Хэрэв танд ийм зан чанар байдаг бол яаралтай засахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!