Топ Э.Одгэрэлийн олны харцыг булаасан халуухан мөртлөө залуухан төрх

Италийн ELISABETTA FRANCHI брендийн албан ёсны нүүр царай Топ модель Э.Одгэрэл ажиллажээ.

Хавар, Зун 2020 коллекцийг өөрийгөө хүндэлдэг бүсгүйчүүдэд зориулсан байна.

Бүх цаг үеийн агуу эмэгтэй загвар зохион бүтээгчдийн нэг ELISABETTA FRANCHI нь өөрийн нэрийг дэлхийд цуурайтуулж чадсан билээ.

Түүнийг fashion талбар дээр эрч хүч, гоц ухаан, авхаалж самбаа тэр байтугай төгс бүтээлүүд нь алдарт загвар зохион бүтээгч Cocco Chanel тай тун адил санагдана.

Брендийн Монгол дахь албан ёсны салбар 2019 оны 11 сард Улаанбаатар хотноо нээгдсэн билээ.

Instagram дээр аль хэдийн 2 сая дагагчтай авч үзэхэд төдий чинээ энэхүү брендийн нэр алдрыг мэдэх боломжтой.

ELISABETTA FRANCHI-ийн хамгийн том шүтэн бишрэгчдийн эгнээнд Италийн Монте Наполеоне гудмаар алхах бүсгүйчүүд өөрсдөө тэргүүлнэ.

Мөн Арабын Нэгдсэн Эмират болон Катар улсын хэргэм зэрэг өндөр охид бүсгүйчүүд үнэнч үйлчлүүлэгчид гэж хэлэхэд болно.

Холливудын оддын улаан хивсний ёслолд зориулагдан оёгдсон гоёлын даашинзны хэрэгцээ хoлливуудын зах зээлд огцом өссөнөөр Америкийн Нэгдсэн Улс-д салбаруудаа нээх шалтгаан болсон биз ээ.

Сонирхуулахад топ Э.Одгэрэл өөрийг нь сонгож моделио болгосон газартаа үнэ хөлс эхэлж ярьдаггүй гэнэ шүү. Тухайн брэндийн нүүр царайг, хүссэн төрхийг тултал гаргах учир өөрсдөө мэдээд өгөхийг хүсдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!