Алдартан шиг амьдардаггүй алдартнууд

Алдартнууд одууд гэхээр л бидний толгойд үнэтэй тансаг амьдрал буудаг шүү дээ. Хүрч боломгүй өндөр оргилд амьдардаг мэт санагдах алдартнуудын зарим нь үнэндээ хөрсөн дээрээ бууж, бусдаас ялгагдах зүйлгүй амьдрахыг хүсдэг. Тиймдээ ч филтер ашиглалгүй, өөрийн үнэн төрхөө дэлгэж, үнэтэй бус энгийн зүйлс хэрэглэж, биднээс ялгарах зүйлгүй мэт л байдаг. Яг тийм алдартнуудыг өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна.

Женнифер Гарнерийн үс нь нэлээн гэмтчихсэн, онцгүй байгаа тухайгаа хуваалцахдаа тус зургаа инстаграмд нийтэлсэн.

Кеша өөрийнхөө сэвхээ нуухыг хүсдэггүй. Тэрээр будаггүй, натурал зургаа ихээр нийтэлдэг.

Милла Йовович ногоо тарих, хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрүүлэх дуртай нэгэн. Түүнийг харсан хэн ч энгийн нэгэн л гэж хэлнэ.

Сара Мишель Геллар купон ашиглах, хямд үнэтэй зүйл худалдаж авах дуртай.

Megan Thee Stallion нь нүүрний будаггүй зургуудаа инстаграмд их хуваалцдаг.

Мадонна илүүдэл үсээ заримдаа авдаггүй. Үүнээс ичиж зовох хэрэггүй болохыг уриалдаг.

Карди Би өөрийн будаггүй царайнд хамгийн их дуртай.

Женнифер Лоуренс IKEA-аас худалдан авалт хийдэг бөгөөд эд зүйлс дээр хэтэрсэн их мөнгө үрэх дургүй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!