Толгойд түмэн бодол эргэлдэж, унтаж чадахгүй байна уу? Тэгвэл эдгээр аргууд таныг нам унтахад тусална

Унтах гэж орондоо эрт орсон ч, толгой дотор олон бодол эргэлдэж, хий дэмий хөрвөөсөөр унтсан ч зүйлгүй үүр цайлгаад хэцүү байна уу? Хэрэв та яг ийм байдалд орчихоо байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ хурдан унтаж, сайн нойр авахад туслах аргуудыг танилцуулж байна.

Энд болон одоод анхаарлаа хандуул

Биднийг унтаж амрахад хамгийн ихээр саад болдог зүйл бол ирээдүйд санаа зовох зовнил, өнгөрсөнд хийсэн зүйлсээ бодох харамсал байдаг. Тиймээс яг одоод л өөрийгөө байлгахыг хичээ. Анхаарлаа төвлөрүүлж, хэрэггүй зүйлс бодохоо зогсоо.

Гар утас, компьютер зэргээс сал

Унтахаасаа өмнө гар утас, зөөврийн компьютер, таблет ашиглах нь сэтгэлийн түгшүүр, стрессийн түвшинг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна эдгээр электрон төхөөрөмжүүдийн гэрэл нь таны бие дэх мелатонин ялгаруулалтанд муугаар нөлөөлж, унтахад улам хэцүү болно.

Өөрийгөө сатааруул

Гар утаснаасаа салж холдсон бол одоо өөр зүйлс хийж өөрийгөө сатааруулах хэрэгтэй. Ном унших, зураг будах, хөгжим сонсох гэх мэт өөртөө тохирсон тайвшруулах хоббигоо олж хийгээрэй. Энэ нь таны тайвшруулж, сайн унтаж амрахад туслах юм.

Булчингаа амраа

Орон дээрээ хэвтэж байгаад булчингаа нэг нэгээр нь чангалж, буцаагаад суллана. Энэ мэтчилэн хийснээр нэг л мэдэхэд гүн нойронд автсан байх болно. Та нэг удаа хийгээд үзээрэй.

Унтах гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй

Унтаж чадахгүй хөрвөөж 10-20 минут болсон бол, орноосоо бос. Цай ууж, ном уншаад эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ бичээд нойрмоглож эхэлмэгц орондоо ороорой. Орондоо тарчилж, тийчэлсэн хэвээр байх нь улам бүр дарамтанд оруулж, стрессдүүлнэ. Үүний гайгаар та улайсан нүдтэйгээр өглөөг цурам хийлгүй угтаж болно.

Зурагтаа асаа

Унтахад хэцүү байвал зурагтаа асаагаад дуу нь бага зэрэг суллачих. Зарим хүмүүс зурагтны зөөлөн чимээнд сайн унтдаг. Энэ аргыг туршаад үзэхэд буруутахгүй шүү.

Амьсгалын дасгал хий

Уртаар тайван амьсгаа авч, өөрийгөө тайвшруул. Энэ нь таныг тайвшруулж, мелатонин дааврын ялгаралтыг нэмэгдүүлж, унтахад тусална.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!