Дуучин Укагийн Монгол эмэгтэйн ёс жаягаа алдсан гэх шүүмжлэл дагуулсан зураг

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн.

Сүүлийн жилүүдэд тэрээр “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж, хэд хэдэн уран бүтээл гаргаад DO IT нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан ч коронавирусын улмаас хойшлуулснаа зарлаад байсан юм.

Сошиалд үргэлж идэвхтэй байдаг тэрээр чөлөөт хувцастай зургаа цахим хуудсандаа оруулсан нь зарим бүсгүйчүүдийн эгдүүцлийг төрүүлээд амжсан юм. Учир нь түүний зургийг харсан хүмүүс Монгол бүсгүй хүний ёс жаягаа баримтлахыг сануулсан юм.

Харин энэхүү шүүмжлэлийг дуучин бүсгүй маш найрсагаар хүлээн авч, уучлал гуйсан нь олны саашаалыг дагуулсан юм.

Үргэлж олны нүдэн дээр байдаг олны танил хүмүүс дуучин бүсгүйгээс үлгэр дуурайлал авч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэндээ анхаарч байх хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!