Дуучин Ану, ШӨХТГ-ын даргатай хамт ТҮЦ-нд шалгалт хийснээ ингэж тайлбарлав

Өнгөрсөн 6 сарын 1 буюу хүүхдийн баярын өдрөөр дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын даргын албан үүргийг нэг өдөр гүйцэтгэсэн билээ. Тэрээр тус ажлын өдрөөрөө E-mart, Тэнгэр бөөний төв, Найман нэрийн бараа, ТҮЦ зэрэг газруудад хяналт тавьж ажилласан бөгөөд ТҮЦ дээр жижиглэн худалдаа эрхэлдэг эмэгтэйд шаардлага тавьсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийжээ. Тэрээр:

” Сайн уу? Өнгөрөгч 1 дэх өдөр миний бие ШӨХТГ-т ажиллаж, Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд сайн дураараа нэгдэж, хүүхдүүдийн хамгийн их хэрэглэдэг, худалдан авдаг бүтээгдэхүүнүүдэд хяналт, шалгалт хийж явсан нь багагүй хүмүүсийн бухимдлыг төрүүлээд авсан бололтой. Хэрвээ миний энэ үйл хэрэгт алдаа дутагдалтай зүйл гарсан бол та бүхэн намайг өршөөгөөрэй.

Иргэн хүний хувиар элдэв сонгуульт үйл ажиллагаанд худалдагдалгүй, эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө ажиллахыг зорьсон юм.

Харамсалтай санагдсан зүйл нь 2007 онд Хөөрхөн дэлхий тбб-г байгуулж энэ цагаас хойш тасралтгүй хүүхдийн төлөө ажиллаж байгааг минь санасангүй.Өмнө хийж байсан олон сайн үйлсийн аян, олон бяцхан үрсийн амь нас эрүүл мэндийг аварч байсан үйлийг маань мартжээ.

Мэдээж би өөрийгөө зөвтгөж энэ бүх зөрчилдөөнд тайлбар хийж суухыг хүсэхгүй байна. Алдаа оноо байвал түүнийгээ засаж залруулаад явахыг хичээхийг эрмэлздэг.

Гэхдээ нэг зүйлийг та нартаа ойлгуулж хэлмээр байгаа юм. Тэр нь бид ядаж хүүхдийнхээ ходоонд орох бүтээгдэхүүн дээрээ л анхаарлаа хандуулж, үр хойчоо бодож, өвчин эмгэг үүсэхээс сэргийлж, хүүхдүүдийнхээ хэрэглэдэг, худалдан авдаг бүтээгдэхүүнүүдэд хатуу байр суурьтай байцгаая гэдэг уриалгыг л иргэн бүр гаргахыг хүсч байна. Мэдээж ганц өдрийн дотор Улаанбаатар хотын бүх дэлгүүрээр орж амжихгүй учир хүүхдүүдийн хамгийн их үйлчлүүлдэг сургуулийн дэргэдэх жижиг дэлгүүр (ТҮЦ) болон томоохон сүлжээ дэлгүүрүүдийн төлөөлөл болсон газруудаар орж хяналт, шалгалт хийсэн /E-mart, Тэнгэр бөөний төв, найман нэрийн бараа, Түц гэх мэт/

Ер нь ямар ч тохиолдолд эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хаяг, шошгоноос л харж мэддэг. Хүүхдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнд сав баглаа боодол, шошго, бөглөө гээд нэг бүрчлэн хяналт тавих шаардлагатай байдаг. Жижиг гэлтгүй detail бүрийг харж анхаарч байж худалдан хийх хэрэгтэй байдаг. Тийм ч болоод би хүүхдийнхээ хэрэглэх бүтээгдэхүүнүүдэд нэг бүрчлэн анхаарал тавьдаг шигээ өөрийн хүүхдээс ялгалгүй эх орны маань ирээдүй болсон үр, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө ЭХ ХҮНИЙ сэтгэлээр анхаарал хандуулан ажилласан нь энэ бүхнийг үүсгэлээ. Өөрийн сошиал сувагаар хүмүүст санал болгодог бүтээгдэхүүнүүдээ бас маш сайн судалж байж танилцуулдаг талаараа ч урьд олон удаа дурдаж байсныг та бүхэн санаж байгаа байх аа.

Монгол улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөлтэй холбоотой хандивын аян маш их явагдах болсон нь өдөр бүр ирэх хандив тусламж хүсэх эцэг эхчүүдийн захидал тасрахгүй байгаа нь хүүхдийн идэж ууж, амьсгалах орчин, агаар гээд бүх шалтгаалдаг учир энэ асуудлыг уг үндсээр нь таслан зогсоохын тулд ШӨХТГ-ын газартай хамтран ажилласан. Үүний дараа мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах хүсэлтээ илгээх ч төлөвлөгөөтэй байна.

Сүүлд нь хэлэхэд би нэг зүйл дээр үнэхээр гайхсан Тэр нь Хүүхдүүд маань эрүүл бус хүнс хэрэглэх нь хэнд ч сонин биш болсон гэж үү?!Ярьж байгаа зүйлийнх нь агуулгаруу жаахан ч гэсэн өнгийсөн бол гэж бодогдсон.Харин эсэргээрээ зүгээр л энэ ажлыг хийхийг хүссэн хүний гадаад төрх, үзэл бодол, хийж байгаа ажил, байгаа байдлаар нь доромжлох хүмүүс маш их байлаа. Хүний зөв, бурууг зөвшилцөж, санал бодлоо хэлж болно оо.

Ийм зүйл гарсан дээр нь дайраад дэвслээд авья гэсэн хүмүүс ч их байлаа. Бүгдийг хөндлөнгөөс хараад ажихад нийгэм маань тэр чигтээ л маш их бухимдалтай байгааг хэдхэн хоногийн дотор илүү ихээр ойлголоо. Ард түмний амьдрал ч амаргүй байна.Аливаа нэг эерэг өөрчлөлтийг авчирахад заавал бэрхшээл тулгардаг. Тиймд би хүүхдийн төлөөх цохилох зүрх сэтгэлээ мохоолгүй энэ тусмаа илүү хүчтэй тэмцэх болно. Та ч бас тэмцээрэй. Эрүүл Монгол иргэний төлөө хамтдаа хичээе 🇲🇳 Жич: Түцний эгчтэйгээ өөрийн биеэр иргэн хүний хувиар очиж уулзах болно.” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!