Дуучин Д.Намсрайноров, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үзэсгэлэнт гэргий нар “Алдарт Эх”-ийн одонгоор энгэрээ мялаажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох ээжүүлэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Эдгээр бүсгүйчүүдээс олны танил эрхмүүдийн үзэсгэлэнт гэргий, эрхэмсэг бүсгүйчүүд “Эхийн Алдар” одонгоор шагнуулсан байна.

Хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” шоунд оролцож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин Д.Намсрайноровын эхнэр Ц.Баярчимэг “Алдарт Эх”-ийн одонгоо гардаж авсан байна.

Мөн дуучин Наки буюу Б.Нацагдоржийн гэргий болон Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Азжаргал нар алдарт эхийн 2-р одонгоо гардаж авсан байна. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан нийт үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийнхээ гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!