Ээжүүд хүүхэдтэйгээ яаж харьцдаг байснаас хамаарч, өтөл насандаа хүүхдээсээ ижил зүйлийг хүртэнэ

Ээж нь хүүхэдтэйгээ яаж харьцдаг, хэрхэн хүмүүжүүлсэн эсэхээс хамаарч хүүхдийн зан байдал төлөвшинө. Хүмүүс сүүлийн үед орчин үеийн хүүхдүүд ачлалгүй болжээ гэж ярих болсон. Гэхдээ энэ нь орчин үеийн хүүхдүүдэд биш тэднийг эцэг эх нь яаж өсгөж хүмүүжүүлж байснаас 100 хувь хамааралтай юм. Хайр халамжинд өссөн хүүхэд эргээд л аав ээжийгээ хайрлаж, эрхэлж, хажуунаас нь холдохгүй амьдардаг бол, хүйтэн хөндий харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд том болоод аав ээжээсээ зугтаж амьдарна. Иймд өнөөдөр та бүхэндээ ээжүүд хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг харуулахаар бэлтгэлээ.

Ээж нь хүүхдээ дааруулалгүй, халамжаар дутаалгүй өсгөсөн бол, үүнийг нь харж, үүнээс нь суралцаж өссөн хүүхэд ээждээ яг л адилхан хандана.

Хүүхдэдээ үзэг барихыг зааж өгч, мэдэхгүй чадахгүй бүхнийг нь эвээр тайлбарлаж өгсөн, амьдралын багш ээж. Харин хүүхэд том болоод ээждээ түүний мэдэхгүй бүхнийг зааж өгөхөөс төвөгшөөхгүй.

Хүүхдээ бага байхаас нь үзэл бодлыг нь хуваалцаж, яг л том хүн мэт харьцах нь хүүхдийг том болсны дараа ээж хүүхдийн харилцаа яг л найзууд шиг байлгана.

Хүүхдээ өвдөх бүрт нь эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авдаг байсан бол, одоо хүүхдийнх нь ээлж

Хүүхдэдээ хамгийн гоё хувцсыг авч өгдөг байсан бол, одоо хүүхэд нь ажил хийж мөнгө олоод ээжийгээ гоёно

Өмнө нь хүүхдийнхээ олохгүй байгаа зүйлсийг ээж нь олж өгдөг байсан бол, одоо эсрэгээрээ

Хүүхэд рүүгээ залгаж хэзээ ирэхийг нь асуудаг байсан ээж. Хүүхэд нь том болоод ээж рүүгээ залгаад хэзээ гэртээ ирэхийг нь асууна.

Охиныхоо үсийг зөөлөн самнаад намуухан хоолойгоор дуу аялна. Одоо харин том болсон охин нь ээжийнхээ шингэн үсийг самнаж өгөөд эвлэгхэн гэгч нь дуулж өгнө

Ээж нь хүүхдүүдээ багад нь жимс ногоо түлхүү идээрэй гэж гуйдаг байсан бол, одоо эргээд хүүхдүүд нь ээжийгээ эрүүл хооллохыг зөвлөнө

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!