Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ

Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа “Маск” продакшны алаг нүдэн, адтай, авьяастай жүжигчин бол Ш.Жавхлан. Тэрбээр тайзыг эзэгнэж, инээдээр дүүргэж, үзэгчдийг татаж чаддаг бүсгүй.

Харин бодит амьдрал дээр эгэл даруу, энгийн цоглог, хөгжилтэй, сэргэлэн цовоо, ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай эмэгтэй гэнэ шүү. Тэрээр өнөөдөр төрийн дээд Алтангадас одоногоор энгэрээ мялаажээ.

Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон бөгөөд одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг.

Тэрээр өнөөдөр мөн адил төрийн дээд Алтангадас одоногоор энгэрээ мялаажээ. Жүжигчдийн гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!