Нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгах 1 минутын Япон иллэг

Нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгах 1 минутын Япон иллэг

Шиацу бол өөртөө хийж болох хамгийн энгийн массажны нэг бөгөөд таны эрүүл мэнд, гоо сайханд онцгой ач холбогдолтой. Үүний тусламжтайгаар та стрессээс ангижирч, тайвшрах төдийгүй нүд тойрсон үрчлээсээс салах юм. Япон бүсгүйчүүд энэхүү массажыг өдөр тутамдаа өөртөө хийж, үрчлээсээс хол байж чаддаг гэнэ. Хамтдаа энэхүү иллэгийг сурч авцгаая.

Нүдний төгсгөлийн доод хэсэг дэх үрчлээсээс салах

Хийх арга: Долоовор хуруугаа нүднийхээ төгсгөлийн доод хэсэгт байрлуулж, дарна. Дараа нь даралтын хүчээ сулруул. Одоо харин долоовор хуруугаа нүдний буланд байрлуулсан чигтээ дээш татаж, чамархайд хүргэнэ.

Давтамж: 3-4 удаа давтаж хийнэ. Хоёр талдаа адил хийх хэрэгтэй.

Нүдний доод талын үрчлээсээс салах

Нүдний доод хэсгийн арьс маш нимгэн байдаг тул амархан үрчлээс суудаг. Тус хэсгийг чанга, үрчлээсгүй болгохын тулд иллэг хийж байх хэрэгтэй.

Хийх арга: Дунд, долоовор болон ядам хуруугаар нүдний доод зовхин дээр хөнгөн дарна. 10 секунд дараад хуруунуудаа хөндийрүүлж авна. Үүнийгээ 2 удаа давтан хийхэд хангалттай.

Нүдний доорх хаванг арилгах

Хийх арга: Дунд хуруугаа нүднийхээ дотор талд байрлуулна. Дунд хуруугаа татаж гулсуулан нүдний төгсгөл рүү хүргэнэ. Дараа нь нүднийхээ эхлэл бас төгсгөлд хоёр хуруугаа байрлуулж татаарай. Ийм байдлаар 3 удаа давтаж хийнэ. Мэдээж хоёр талдаа ижил давтаж хийх хэрэгтэй.

Танд амжилт хүсье.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!