“Ододтой бүжиглэе” шоуны төгс хамтрагчид Баттөр болон Халиун нарын шилдэг нь гэдгээ баталсан сүүлчийн үзүүлбэр

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, шоуны 13 дах дугаар буюу шигшээ үзүүлбэр өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар явж байгаа шоу нэвтрүүлэгт одоо 4 оролцогч буюу 8 хамтрагч үлдээд байгаа.

Энэ долоо хоногийн шигшээ үзүүлбэрт оролцогчид тус бүр 3 бүжиг бүжиглэж байгаа гэдгээрээ онцлог. Тэгвэл өнөөдрийн эхний үзүүлбэрээрээ 4 шүүгчээс хамгийн анхны өндөр оноо буюу 40 оноог авсан Б.Баттөр, Б.Халиун нар хоёр дахь үзүүлбэртээ мөн гайхшруулж чадлаа. Тэд хамтдаа JIVE бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн юм.

Тэд нэвтрүүлгийн турш гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийт 40 оноог авснаар өнөөдрийн 3 үзүүлбэрийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноог авч чадлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!